Top StoriesДАТАГРАФИКДатаграфик Крипто зах зээлНИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, НийтлэлТанд хэрэгтэйХөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГ

Койнууд яасан бэ: Нийт 970 тэрбум төгрөг төвлөрүүлсэн 41 койноос 37-гийнх нь ханш унажээ

Блокчэйн технологи 2008 онд бий болсноор анхны биткойныг 2009 онд Сатоши Накамото үүсгэсэн. Үүнээс 10 жилийн дараа манай улсад анхны криптовалют бий болсон нь Ард койн байсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад арилжаалагдаж буй 41 криптовалют байна. Эдгээр криптовалют нийт 970,123,850,837 /970 тэрбум/ төгрөгийг анхдагч зах зээлд татан төвлөрүүлсэн ажээ.

Манай улсын криптовалютын түүх Ард койноор эхлэхдээ урамшууллын оноо нь нэг төгрөгөөс 550 төгрөг хүртлээ хөөсөрсөн байдаг. Гар утастай хүн бүхэн хошуурч, Ард койныг худалдан авсан билээ. Үүний араас IHC хэмээх токен 0.3 төгрөгөөс 10 төгрөг давсан түүхтэй. Ерөнхийдөө энэхүү хоёр криптовалют иргэдийн сонирхлыг өдөөж, эрэлтийг нэмснээр 41 криптовалютыг энэхүү зах зээлд гаргасан юм.

Монгол Улсын крипто зах зээл Азийн улс орнууд дотор хожуу хөгжсөн ч 2019 оноос хойш 41 койны төсөл амжилттай хэрэгжиж байна. Ингэхдээ урамшууллын оноог койн, токен хэлбэрээр гаргаж байгаа нь дэлхийн бусад улс оронд давтагдаагүй жишиг юм. Өнөөдрийн байдлаар энэхүү зах зээлийн арилжаанд 400 гаруй мянган хүн байгаа гэх тоон мэдээлэл бий.

Дэлхийн зах зээл дээр биткойны ханш өсөх үед криптовалютын ханш ч даган өсөж байсан үе саяхан. Гэвч биткойны ханшийг даган суларсан криптовалютын ханш одоо л бага багаар сэргэж байна. Энэхүү дүр зураг ч манай улсад ажиглагдаж байгаа бөгөөд хэд хэдэн криптовалют өсөлттэй байгаа ажээ. Тэгвэл дээрх 41 криптовалютын зах зээлийн үнэлгээ, ханш ямар байгаа талаар судаллаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар хамгийн их өсөлтийг Зэс койн үзүүлжээ. Тодруулбал, тус койныг "Секлаб" ХХК гаргасан бөгөөд 5.11 тэрбум ширхэг койн гаргаснаас нэг тэрбум ширхгийг нь зах зээлд нийлүүлсэн юм. Тус койны ханш 16.36 хувиар өсөж, 0.70 төгрөгтэй тэнцэж байна. Зах зээлд анх гарахдаа нэгж үнийг нь нэг төгрөгөөр тооцож байсан юм.

Үүний дараагаар 2.48 хувийн өсөлттэйгөөр OBOT койн оржээ. "Обортеч Монголиа" компанийн энэхүү криптовалют нь нэгж койныхоо үнийг 114 төгрөгөөр анхдагч зах зээлд гаргасан билээ. Тэгвэл өсөлтийн үзүүлэлтийнхээ дараагаар нэгж койны үнэ н 16.51 төгрөг болсон байна.

Мөн IHC койны ханш 2.2 хувиар нэмэгджээ. 100 тэрбум ширхэг койныг санал болгосон тус койны нэгж хувьцааг анхдагч зах зээл дээр 0.30 төгрөгөөр гаргасан байдаг. Энэхүү ханш нэмэгдэж өнөөдрийн байдлаар 0.328 төгрөг болж өсжээ.

Харин эсрэгээрээ хамгийн их уналттай койноор CRX, ADM Coin болон TRD нарыг нэрлэж болохоор байна. CRX буюу "COREX" компанийн гаргасан койн 19.60 хувиар унаж, 1.6 төгрөгийн ханштай болжээ. Анхдагч зах зээлд нэгж хувьцааны ханшаа 15 төгрөгөөр гаргаж байсан юм.

ADMC Coin-ийг "Алтан Дорнод Монгол" компаниас гаргасан бөгөөд сүүлийн 24 цагт тус койны ханш 14.87 хувиар унаж, 0.467 төгрөгийн ханштай байна. "Дижитал Эксченж Монголиа" компаниас койноо хөрөнгө татан төвлөрүүлэхгүйгээр үнэгүй тараасан билээ. Ингэхдээ нэг койноо нэг төгрөгөөр үнэлсэн юм. Харин сүүлийн 24 цагийн байдлаар 4.25 хувийн уналтыг үзүүлж, 0.203 төгрөг болжээ.

Танилц: Койнуудын сүүлийн 24 цагийн үнэ ханш, арилжааны хэмжээ


Койнуудын эзэд хэн бэ

Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлд хөрөнгө татаж койн гаргасан нийт 64 этгээдийн мэдээллийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар арилжаалагдаж буй 42 койн байгаа бол 22 койн хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлээгүй байгаа юм.

Тэгвэл бид эхний удаад зах зээлд идэвхтэй арилжаалагдаж буй 42 койны эзэд хэн болох, хэдэн төгрөг татан төвлөрүүлсэн болоод юу барьцаалж хөрөнгө өсгөж байна, койн гаргагчид ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэе. Бид койны эздийг хайхдаа Opendatalad.mn, болон opendata.burtgel.gov.mn сайтуудаас зэрэг хайлт хийсэн болно.

Ингээд тус койнуудаас иргэдийн анхаарлыг хамгийн их татсан 10 койны мэдээллийг бичвэр байдлаар хүргэе.

IHC

Тус койныг анх О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг, Б.Идэр-Од /одоо хасагдсан/ нар хамтран Их Бит ХХК-ийн IHC (Inflation Hedging Coin) нэр дор гарсан койн юм. IHC койн анх дотоодын дөрвөн биржээр худалдаалагдсан бөгөөд 100 тэрбум ширхэг “IHC” койн 30 секундийн дотор зах зээлээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

9911Coin

"Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл" ХХК-ий хувь эзэмшигчид болох Б.Бат-Эрдэнэ, Ч.Эрдэнэдалай нар гаргасан койн юм. Тэд зах зээлээс 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлж чаджээ.

ELFCoin

Энэхүү койныг Томужин Академиас гаргасан байна. Тус академийг Томужин Дижитал болон Томужин алтернатив сургуулийг үүсгэн байгуулагч Б.Батжин эзэмшдэг юм байна. Тэрбээр зах зээлээс 31.5 тэрбум төгрөгийг татсан байна. Санал болгосон койны тоо нь 105 тэрбум байгаа бол нэгж койны ханш 0.3 төгрөг байгаа аж.

WPL койн

WPL койныг "Ворлд Плас Дижитал" ХХК гаргасан байна. Ингэхдээ анхдагч зах зээлээс 18 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Тус компанийн захирлаар Х.Эрдэнэбаяр ажилладаг. Үүнтэй холбоотойгоор"Койн гаргасан "Ворлд плас дижитал" компанийн захирал Х.Эрдэнэбаяр гадаад руу гараад сураггүй болжээ” гэх мэдээ tovch.mn сайтаар гарч байв. Уг мэдээлэлд койн худалдан авсан иргэд гомдол гаргасан бөгөөд компани дээр нь очиход үйл ажиллагаа нь зогсож ширээ нь тоосонд дарагджээ гэх утгатай байв.

ADMC (Алтандорнод монгол койн)

ADMC койныг "Алтан дорнод монгол" ХХК-аас гаргасан. Ингэхдээ анхдагч зах зээл дээр санал болгосон койны хэмжээ нь 99 тэрбум бол зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь мөн 99 тэрбум төгрөг байна. Тус койны эзэмшигч нь Т.Ганболд.

GER /Гэр койн/

Койныг “Гэр койн” ХХК-аас гаргасан бөгөөд зах зээлээс 20 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлсэн. Тус копанийн захирлаар М.Бямбасүрэн ажилладаг.

Zes coin

Дээрх нэр дурдсан койныг "Секлаб" ХХК-аас гаргасан бөгөөд дотоодын арилжааны бирж дээр гарах анхны үнэ нэг төгрөг байжээ. Секлаб ХХК-ийг Д.Заяабаатар удирддаг.

ARDX

Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан койн юм. Тус койны эзэмшигчээр Ч.Ганхуяг байдаг. Зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлээгүй.“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш ахархан хугацаанд 1000 төгрөгөөс 12 500 төгрөгт хүрч огцом өссөн бол хоёр жилийн өмнө бүтээж, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, харилцагчдаа урамшуулах зорилгоор ашиглаж байсан Монголдоо анхдагч болох блокчейн технологид суурилсан цахим мөнгө “Ард койн”-ы ханш 1 төгрөгөөс 550 төгрөгт хүрч урьд хожид байгаагүй өсөлтийг гаргасан юм.

Бусад койнуудын эздийг доорх хүснэгтээс хүлээн авна уу.

/Дараах мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос авлаа/

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч энэ удаа өнөөдрийг хүртэл арилжаалагдаж буй 42 койны эзэд, өсөлт бууралтыг харууллаа. Бид цаашлаад хоёрдогч зах зээлд гараагүй, арилжаагаа хойшлуулсан, төсөл хэрэгжүүлэх мөнгөн дүн хүрээгүйгээс цуцлуулсан, зэрэг 22 койны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Мөн энэхүү койнууд дотор хэрэглэгчдээс нь гомдол гарч хууль хүчний байгууллагууд шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. Бид энэ талаар цувралаар сурвалжлан хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2022 08:55

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шун�##� дээр нь тоглолт хийжээ.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 08:55

Гэнэт идвэл гэдэс өвдөнө.. Гэнэт баяжв�##� аминд х�##�тай.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 08:56

За тэгээд койнд асууд�##� үүсвэл улс орон үймээнгүй, тайван байгаасай гэж з�##�бирч байна!... ҮҮСВЭЛ хэдэн ХЭДХЭЭН ТЭНЭГ МӨНГӨТӨЙ ГАРУУДЫН АСУУДАЛ ХЭН Ч ТООХГҮЙ. ЯРШИГ ЦААШАА

Зочин
Зочин
10 сар 27, 2022 08:57

Өөрийнхөө мөнгөөр койн авсан нь ч дүүрч!Төсвийн мөнгийг өчнөөнөөр нь хулгайлдагийг л болиулмаар

Зочин
Зочин
10 сар 27, 2022 08:58

Нэг хэсэг койн аваагүй хүн бараг л хөгжилгүй ядуу амьдрах юм шиг бүгд шуурч их юм болоод байсан юмаа. Аливаа юманд суурьтай хандах хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 27, 2022 09:03

Луйварчингууд

Зочин
Зочин
10 сар 27, 2022 09:05

Койн одоо өснө гэж байхгүй ээ. Хүмүүс нь ашгаа идээд болцон одоо авч чадахгүй хоцорсон хүмүүс �##�дагд�##�д орж шархыг нь нөхөж өгч байгаа даа

Зочин
Зочин
10 сар 27, 2022 09:22

Койн одоо өснө гэж байхгүй ээ. Хүмүүс нь ашгаа идээд болцон одоо авч чадахгүй хоцорсон хүмүүс �##�дагд�##�д орж шархыг нь нөхөж өгч байгаа даа

Зочин
Зочин
10 сар 27, 2022 10:32

Мөнхжингийн булган дээл 30 мөнгөний койн дээр биш 5 төгрөг хүрч байхад нь авсан токенчдын цус нулимс хоёр дээр тогтож байгаа юм, одоо хэлж байгаа Мөнхжингийн үг нь гохинээ манай койн өсөлттэй байгаа харав уу м�##� аа 0,328 гэж байгаа юм

Зочин
Зочин
10 сар 27, 2022 10:42

storepay iin hulhi hangal hvmvvsiin money r River plaza d bgaa yum bishvv

Зочин
Зочин
10 сар 27, 2022 10:54

storepay iin Hangaliin aav n tatvar iin eronhii gazar iin Nergui genee ard tumen minee

Зочин
Зочин
10 сар 27, 2022 12:09

За за хүмүүс санаанд оромгүй сайн хошуурсан байна. Цаг үеийн сиймхийг сайн ашиглажээ. Коронагийн үе, банкны хүү унаад хүмүүс мөнгөө яахаа мэдэхгүй байсан үе. Гэхдээ л бодсоноос хамаагүй их хошуурч. Коин ч гэж дээ токэн.

Хариу
Хариу
10 сар 27, 2022 12:14

Койн гэдэг б�##�ай юмаар оролдох хэрэг байдаг юмуу? Цаанаа ямарч бат�##�гаагүй, бодит хөрөнгө байхгүй зүйл шүү дээ. Цэвэр дамын наймааны хэрэгсэл. Гаргаж буй хүмүүсийг баяжуулах, бусдыг шулах гэсэн гоё нэртэй тоглоом гэдгийг иргэд маань ойлгодоггүй юмуу

Зочин
Зочин
10 сар 27, 2022 21:33

Хог шаарнууд

Даваа
Даваа
11 сар 3, 2022 11:09

Ардаа бат�##�гаатай, эко системтэй, хэрэглээ сайтай, тэгээд бас олон нийтээс мөнгө татаж төвлөрүүлээгүй, койн бол ганцхан Ард койн байна даа, бусад нь бүгд мөнгө босгосон байна. бүгдийг нь сайн ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 3, 2022 21:05

Сүхбаатар аймагт платин койни гэж сая төгрөгийг 100 сая төгрөг болгоно гэсэн үнэн үү

Холбоотой мэдээ

Back to top button