Нийгмийн

Зөвлөгөө: Эрчим хүчээ хэмнэх аргууд

Энэ өвөл Монгол улс эрчим хүчний ачааллаа дийлэхгүйд хүрч, цахилгааны хязгаарлалт тогтоож болзошгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцгойлон анхааруулаад байгаа билээ. Манай улс жилдээ 7.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 орчим хувийг гаднаас импортоор авч буй. Иймд иргэд та бүхэнд эрчим хүчээ ухаалаг байдлаар хэмнэх дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Эрчим хүчээ хэмнэх аргууд:

  • Цахилгаан барааг дамжуулагчаар салаалж залгах биш шууд үндсэн тэжээлтэй холбох нь цахилгаан зарцуулалтын хэмжээг багасгадаг 
  • Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтраасан эсэхээ байнга шалгах
  • Цахилгаан бага хэрэглэдэг чийдэн сонгож байх 
  • Богино долгионы зуухыг ашиглахдаа тухайн хүнсний бүтээгдэхүүний халаах минутыг баримтлах. Түүнчлэн хөргөгчөөс шууд гаргасан хөлдүү бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хэсэг байлгасны дараа халаах, гэсгээх зэргээр хэрэглэх
  • Телевизор, компьютер, цэнэглэгч зэргийг залгуураар нь салгаж бүрэн унтрааж байх
  • Хөргөгчийн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Энэ нь хөргөгчийн хэрэглээг уртасгахын зэрэгцээ цахилгаан бага зарцуулахад тустай
  • Хөргөгчийн хэмжээг аль болох том биш ам бүлийнхээ хэрэгцээнд тохирсныг сонгох. Хэрэв танай хөргөгч тасалгаа бүртээ температур тохируулагчтай бол хүнс, ногоо хадгалах хэсгээ +3 хэм, хөлдөөх тасалгааг нь -18 хэм дээр тааруулах
  • Хөргөгч, хөлдөөгчийн зөв газарт байрлуулах. Плитка, ус буцалгагчийн ойр байрлуулсан хөргөгч,хөлдөөгч нь эрчим хүчийг илүү их ашигладаг 
  • Плитка ашиглахдаа хоол бэлтгэх саваа ширмэндээ тохирсныг сонгох. Хоол хийх сав нь хэмжээ нь таарсан тагтай, тэгш, хавтгай ёроолтой байх нь эрчим хүний хэрэглээг 60 хувь хүртэл бууруулдаг
  • Хувцас, хэрэглэлээ нэг дор индүүдэх. Ингэхдээ материалын онцлогийн дагуу индүүнийхээ хэмийг тохируулах хэрэгтэй. Хамгийн өндөр хэмээр индүүдэх зүйлсээсээ эхэлж, хэмийг бууруулах дарааллаар хувцас хэрэглэлээ индүүдэх

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button