Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын БХЯ-ны сайд Украины армийг шинэчлэн зохион байгуулах талаар ярив

Украинд дэмжлг үзүүлэх улсуудын бүлгийн ээлжит хурал Бельийн Брюссельд болжээ. Хурлын дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украинд нийлүүлэх зэвсгийн тээвэрлэлтийг шуурхай болгохоос гадна армийнх нь бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх асуудлыг хөндсөн байна.
Түүний хэлснээр, өчигдрийн хурал дээр Итали, Франц улсууд Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, Норвег улс таван жилийн хугацаанд 7.5 тэрбум евро Украинд өгөхөөр болсноо зарласан байна. Мөн Франц улс Австралитай хамтраад 155 мм-ийн сум үйлдвэрлэж нийлүүлнэ гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.