"Ланд 300"-г талх шиг захиалж, талхыг "Ланд 300" шиг авч чаддаггүй болтлоо ялгарсан нийгэм

300 ширхэг "Land Cruiser 300" ердөө хоёрхон өдрийн дотор зарагдаж, монголчуудын эрүүг мулталж асан цаг 2021 он зургаадугаар сар.
Тодруулбал, "Land Cruiser 300" загвар нь 2021.06.10-ний шөнө дэлхий дахинаа нээлтээ хийсэн. Гэтэл Монгол дахь албан ёсны дилер:
- "Таван Богд"-ын наймдугаар сарын эхээр оруулж ирэх байсан 200 ширхэг автомашины захиалга хоёрхон цагийн дотор
- "Мөнххада"-гийн долоодугаар сарын эхээр оруулж ирэх байсан 120 автомашины захиалга хоёр өдрийн дотор дүүрч билээ.
Монголчууд эл мэдээлэлд нэг өдөр шуугиад намжсан. Одоо харин хэрхсэн бэ гэдэг асуулт анхаарал татна.
-"Таван Богд", "Мөнххада": "Land-300"-гийн захиалга 2024 он хүртэл дүүрсэн. Хэзээ захиалга авах нь тодорхойгүй-
Тэгвэл ойрын ХОЁР ЖИЛИЙН буюу 2024 он хүртэлх захиалга дүүрсэн, дууссан гэгдэв.
Нягталж үзэхэд:
Ямартай ч "Таван Богд" групп "Land Cruiser 300" автомашиныхаа захиалгыг ор тас зогсоочихсон үнэн аж. "Он гараад захиалга авч магадгүй" гэж байна. Асууж сураглагсдад өчигдөрхөн /2022.12.25/ ингэж хариулж байгаа юм.
"Мөнххада" ХХК ч мөн ялгаагүй захиалга авахгүй зогсоочихсон нь мэдээллээр баталгаажив.
-Талх шиг зарагдсан шалтгаан нь барьцаагүй, урьдчилгаа болоод хүү асар бага зээлээр олголт-
"Land Cruiser 300" автомашины монголд борлуулагдах үнэ 188.1 саяас 293.9 саяын хооронд байна.

Ингэхдээ бүх банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлээр асар уян хатан нөхцөлтэйгээр олгодог байна. Урьдчилгаа арван хувийг авч, 1.5 хувийн хүүтэйгээр 48-96 сарын хугацаатайгаар барьцаа шаардахгүй зээл олгодог аж.

Хэлбэрийн хувьд: Талх шиг зарагддаг борлуулалтад зээлийн дээрх уян хатан байдал гол нөлөө үзүүлдэг ч байж магад. Агуулгын хувьд харин:
Нэгдүгээрт: Монголчууд модоо барьтлаа ядраагүй, асар баяжчихсаны илэрхийлэл
Хоёрдугаарт: Монголд баян, хоосны ялгаа газар, тэнгэр шиг хол алсарсны жишээ
Ямар сайндаа "Үерхээд салсан, үерхэж байгаа охиндоо түлхүүр зүгээр чулуудчихдаг баячуудын хөвгүүд бий болчихсон" гэдэг нь зүгээр ч нэг гарчихсан яриа биш.
-Улсын төсөвийн 20 хувьтай тэнцэх мөнгө эргэлдэх үү-
Долоохон хоногийн дотор монголчууд "Таван Богд"-оос 200 ширхэгийг, "Мөнххада"-гаас 120 ширхэгийг захиалаад бүтэн сарын захиалгаа дүүргэчихсэн гэдгийг санъя.
Бодъё л доо. Сард 300 ширхэгийг захиалсан гэж үзвэл бүтэн 24 сарын захиалга бараг 7200 ширхэг болж таарах нь. Land Cruiser 300" автомашины доод үнэ 188 сая, дээд үнэ 300 гаруй сая. Дундаж үнэ 228 сая төгрөг. Тэгэхээр /7200ш*228.000.000=1.641.600.000.000/. Эл автомашины хоёр жилийн захиалга 1.6 их наяд болж байна. Банк, банк бусын хүүтэйгээ нийлвэл 2 их наяд руу дөхөх тоо гарах нь.
Ирэх оны төсвөө 19 их наядад буюу хэт өөдрөг төсөөлж байгаа болохоос хоёрхон жилийн өмнө Монгол Улсын төсөв АРАВХАН ИХ НАЯДААР тоологддог байв. Ийм жижигхэн төсөвтэй улс. Гэтэл нэг төрлийн автомашин захиалгад улсын төсвийн бараг хорь гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэх шахуу юм болох нь.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Асуулт цаашаа хөврөх нь. Ийм ядуу, жижиг эдийн засагтай улсад тийм үнэтэй машиныг яг хэчнээн хүн авах вэ. Тэдгээрийн хэчнээн нь шудрагаар олсон, бизнес хийгээд хуримтуулсан мөнгөөрөө авах вэ. Ийм боломж бий юу. Ямартай ч худалдаж авахын хэрээр вальют гадагшаа урссаар байгаа нь л үнэн юм.
Нэг хэсэг нь хоногийн талхаа худалдаж авч чадахгүй өлмөн зэлмэнд нэрвэгдчихсэн байхад нөгөө хэсэг нь 300 саяын унааг талх шиг худалдан авч байна. Идэх талх гуйгаад суухад өрийн дэвтэр дүүрэх, цүнхтэй мөнгө бариад ирэхэд ландын захиалга дүүрэх хоёр тэнцдэг нийгэмд та бид амьдарч буй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
unheer gomdmoor yumaa
ene mongold shudargaar yvj bga humuus ni bugd urtei bn shuu dee
yag unen shuu!! heden humuusiin hamaatan sadan l ulsiin bayalgiig hedulee huvaaj ideed , uls turd oroh yumuu uul uurhaig ezshvel zugeer l untaj bhad n mongo orood bdiin bishuu! gants neg humuus n bayajaad , uls n 30 jil hogjoogui bur dordson iim l uls bolson shuu dee!! nugel n nudeeree garah bh daa ter humuusiin!!tegj bhaar uls n bayajaad uls n hogjoosei
baychuud ni buur uur yertuntsud amidraad bn shuu dee
engiin hudulmurch irged ni elgeeree muluhj baina shuu dee
mongold unheer butej baigaa zuil alga
\
temtsenhgu ard tumen muhdug gej
ta nar hurteh yostoigool hurtej bga yum temtseej bosooch
ene huuk 30n ger bul gee l hutsaaad bsn odoo uuruu orod 31 boltsony
Өнөөдрийн монголын бодит амьдр##ын жинхэнэ нүүр царайг нүцгэн үнэнээр хэлсэн байна. Хулгайч авилгач баячуудын хөлд чирэгдэж жирийн иргэд сүйрч байна.
энэ бол хар мөнгө шүүдээ 1 л бинзин 100000 хүрээсэй хотын замаар тааваар давхихсан гэдэг гээбиздээ
Gunigt niigem
Манайх эхнэр лангуу түрээс, би хувийн хэвшилд ажилдаг.Гэхдээ бид энэ машиныг захина. Үсрээд 70 нас хүртэл машин барина. Насаараа хүний хаясан хог өндөрлөж /эвдэж / унах юм уу.Ядаж Монгол нутгаа нэг үзье. Ер хотод 2 сая машин нэвтрэх зам барьсан дээр. Хэн юугаа унах надад хамаагүй татвараа төлөөд дүрмээ мөрдөөд давхих сайхаан.
Bodit amidral yg l iim bga
iim niigem bol eruul bish gedgiin l notolgoo. bayalag ingej tegsh bus huvaagdsan oron odoo ene delhiid baihgui shu
Одоо тэрбумаар биш их наяадаар нь иддэг болсон
Тавилан юм даа
Ийм юм сонссон монголчуудын хор шар хорсол нь зэрэг зэрэг буц##на биз дээ. Хулгайч төрийг устгая гээд байгаа чинь энэ шүү дээ
"Ёстой буруу харж уйлах,зөв харж нээх" гэгч болж байна даа.Энгийн иргэдийн төлөө дуугарч байгаа хүмүүст амжилт хүсье !
Авч л байг л дээ! Эдийн засгаа либер##чилж бүрэн чөлөөлж чадахгүй төр, орон нутгийн оролцоотой яваад байхаар чинь хэн овсгоотой нь болон төр, орон нутагтай ойрхон нь л хөл дээрээ хурдан босно! Гэхдээ овсгоо бол буруутгах чанар биш агаад харин ч давуу чанар харин төр, орон нутагтай ойрхон байх нь бол эдийн засагт хэт их захиргааны элементүүд байна аа л гэсэн үг!
Яг үнэн шүү.
Мөн бодвоо. Сард 300 ширхэг зарагдах байтугай орж ирж ч чадахгүй. Хулгайчид нүүрсчид байгаа ч чадлаараа бизнeс хийдэг з##уусд 300 сая байдаг л мөнгө болсон.
Төрийн хүнд сурт## гэж дээрээсээ авхуулаад Яамндаа ялзарсан бузартай хүмүүсийг бурхан өршөөг,
Хулгайч, эс хулгайч -2-н ялгаа гэхэд хол зөрөхгүй.
600 саяас дээш үнэтэй машин унах бүлэг бас байнаа.
Энийг бид яаж ч чадахгүй. Хүмүүсийн сонголт. Харин нэг дүгнэлт үнэн байна.Монголчуудын худ##дан авах чадвар 30 жилийн өмнөхтэй харьцуулахад "Азийн Бар"-ын хэмжээнээс хэтрээд явчихжээ. Товчхондоо матери##лаг т##аараа Монголчууд өнгөрсөн 30 жилд үнэхээр их дэвшжээ. Харин сэтгэлгээний хувьд...