Гадаад мэдээДЭЛХИЙ
Тажикистанд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Тажикистанд өнөөдөр /2023.02.23/ өглөө 08:37 цагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт Хятадын хилээс 82 км зайд, Тажикистан улсын Мургоб хотоос баруун тийш 67 км зайд болжээ.
Чичирхийлэл Хятадын баруун Шинжаан бүс нутгийн Артукс, Кашгар зэрэг хотод мэдрэгдсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Шинжааны төмөр замын хэлтэс Аксу-Кашгарын чиглэлд явж буй суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
busad site der im medeelel alga daa
яг ямаар байгаа юм хариуг чинь хүртээе
зүгээр байж чадахгүй байна уу