СПОРТ

Дэмиан Лиллард нэг тоглолтод 71 оноо авлаа

Хойд Америкийн Үнлдэсний сагсан бөмбөгийн холбооны “Портлэнд трэйл блэйзерс” багийн тоглогч Дэмиан Лиллард өнөө өглөө /Монголын цагаар/ “Хьюстон”-ы эсрэг 71 оноо авч, замналынхаа дээд амжилтыг тогтоожээ. Дэмиан 38 довтолгооныхоо 22-ыг амжилттай болгож, холын зайнаас 22 шидэж 13-ыг, торгуулиас 14 шидэж бүгдийг нь оруулсан байна. Уг тоглолтод “Портлэнд” 131:114-өөр хожжээ.

32 настай Дэмиан өмнө нь хоёр удаа 61 оноо, гурван удаа 60 оноо авч байсан бөгөөд энэ үзүүлэлтээр домогт Уилт Чемберлен /32 удаа/, Коби Брайант /6 удаа/ нарын дараа л ордог юм.  

Дэмиан эхний үед 41 оноо авсан нь сүүлийн 25 жилийн гурав дахь тохиолдол болсон байна. Коби Брайант 2003 оны гуравдугаар сарын 28-нд 42 оноо авсан бол Кайри Ирвинг 2022 оны гуравдугаар сарын 15-нд 41 оноо авч байжээ.

Лигийн нэг улиралд хоёр тоглогч 71 оноонд хүрсэн манхны тохиолдлыг мөн Дэмиан бий болгосон. Энэ оны нэгдүгээр сарын 2-нд “Кливленд”-ийн хамгаалагч Донован Митчелл “Чикаго”-гийн эсрэг 71 оноо авч байв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button