Нийгэм мэдээ
Залуус чихэвч, цэнгээний газрын дуу чимээнээс болж дүлийрдэг

Өнөөдөр сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Хүүхдийн сонсгол бууралтын 60% нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг байна. 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэг байна.

Урьдчилсан тооцоогоор сонсгол бууралт, дүлийрэлтийн тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрэхээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.