Гадаад мэдээДЭЛХИЙ

Грекийн Ерөнхий сайд галт тэрэгний ослоор амиа алдсан хүмүүсийн ​​ар гэрээс уучлалт гуйлаа

Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн долоо хоногт болсон галт тэрэгний ослоор амиа алдсан 57 хүний ​​ар гэрээс уучлалт гуйлаа.

Ослоос үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт болсон жагсаалд 12 гаруй мянган хүн оролцож, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн аж. 

Жагсаалын үеэр долоон офицер шархдаж, таван хүнийг баривчилжээ. 

Жагсагчид хогийн сав шатааж, бензинтэй сав шидэж байжээ. Мөн амиа алдагсдын дурсгалд зориулан тэнгэрт хэдэн зуун хар бөмбөлөг хөөргөж, "Алуурчин засгийн газар огцор" гэх шаардлагыг тавьсан байна.

Шүүх осолд Лариса хотын өртөөний мастерыг буруутгаж, цагдан хориод байгаа аж.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button