АТГ: Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан

АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагааны явцыг үндэслэн нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа гэж үзсэн.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Тухайн гишүүн 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан учир АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Өөрийнх нь хүсэлтээр энэ асуудал шийдэгдэх байх аа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЙМААР ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨӨД БАЯЖСАН ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЯАГААД ОРОЛДООД БАЙГААН.БОР ЗҮРХ БООДОЛТОЙ МӨНГӨӨРӨӨ ЯВААЧ ЮМ БИЛ ҮҮ? ЯАХ ГЭСИЙН
ulsiin hurungu idej ard tvmniig dord vzsen hvmvvsiin hed shvv dee hurungiig ni huraagaad huduu ger bariad 50-n ymaa avch uguud ard tvmnii negen jisheegeer amidaruul