УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын дүү "Хос түрүү" ХХК-д хувь эзэмшдэггүй"

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж буй юм. Одоо сонсголоор эл зээлд хамрагдсан "Хос түрүү" ХХК-ийн удирдлагаас дараах асуултыг асуулаа.

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр: "Хос түрүү" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баряхүүгийн Батбаяр та мөн үү. Хэдэн оноос удирдаж эхэлсэн бэ. Хувь эзэмшигч үү, хувьцаа эзэмшдэг үү.

Б.Батбаяр: Мөн. Миний бие хувь болон хувьцаа эзэмшдэггүй. Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Б.Энхбаяр: Танай компанийн эзэмшилд улстөрд нөлөө бүхий этгээд байгаа юу. Өмнө нь байсан уу. УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын дүү Л.Батсуурь гэдэг хүн одоо танай компанид хувьцаа эзэмшдэг үү.

Б.Батбаяр: Байхгүй, байгаагүй. Хувьцаа эзэмшдэггүй. Одоо ганц эзэмшигчтэй. Энэхүү компанийг "Спирт бал бурам" компаниас худалдаж авсан. 2017 оны арванхоёрдугаар сард. Урьд нь эзэмшиж байсан юм билээ худалдаж авахаас өмнө" хэмээн хариуллаа.

Тус компанийн тухайд: ХААН банкаар дамжуулан нэн хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй зээл авсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button