Сонсгол: Хөгжлийн Банкны эх үүсвэрээр 79,000 төгрөгийн зээл өгснийг ойлгохгүй байна

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээлийн асуудлыг үдээс хойших сонсголоор хэлэлцэж байна.
Цар тахлын үед Хөгжлийн Банкны эх үүсвэрээр "Газар тариалан -2020" төсөлд гурван банкаар дамжуулан 833 зээлдэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгожээ.
Энэ үеэр Түр хорооны гишүүн Т.Доржханд “Зээлийн эх үүсвэр нь Хөгжлийн банк гаднаас өндөр хүүтэй вальют татаж авсан. Буцааж төлөх учиртай. Төлж чадахгүйд хүрсэн. Олон нийтийн хүлээлт бол хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх. Гэтэл бодит байдал дээр хэрхэн тараасныг харж, ойлгож байгаа байх.
Тухайлбал, ХААН банкаар дамжуулан олгосон зээлийн хамгийн өндөр дүнтэй нь хоёр тэрбум төгрөг бол хамгийн бага нь 79,000 төгрөг байгаа юм. Газар тариалангийн салбарыг дэмжих нь зөв л дөө. Гэхдээ 79,000 төгрөг чинь цалингийн зээлийн мөнгө биз дээ. Энэ хэмжээний мөнгийг Хөгжлийн Банк, арилжааны банкууд биш ББСБ-ууд өгдөг. Гэтэл Хөгжлийн Банкны эх үүсвэрээр санхүүжүүлээд дамжуулан зээлээр олгосон асуудал, тухайн зээлийг судлаад сууж байдаг банк байгаа гэхээр ойлгохгүй байна.
Ийм шийдвэр гаргадаг яам байдаг гэхээр гайхаж байна. Хөгжлийн Банк нь ломбард шиг ажиллажээ. Шулуухан хэлэхэд ийм асуудал дэлхийд онигоо болно" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.