Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй

Хоёрхон хоногийн дотор баталсан хуульд хүний эрхийг зөрчиж буй олон заалт байгаа талаар иргэд цахим хуудаст бичиж, санал хүсэлтээ илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд бүхэлд нь хориг тавьсан. Намрын чуулган завсарласан үес хоригийг хэлэлцэж амжаагүй.
Өнөөдөр /2023.03.15/ хаврын чуулган нээнэ. Эхлээд хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах учиртай.
Дараа нь "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
Эл хуулийн тухайд Засгийн газраас нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 19-нд хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, 20-нд нь баталсан. Ердөө гурав хоног амжуулсан. Ингэхдээ“Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа юм байна” гэх ойлголтоор УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй эрх баригч намын 40-өөд гишүүн хүч түрэн, сөрөг хүчингүйгээр баталж орхисон билээ.
Улмаар Ерөнхийлөгч анхны хоригоо намынхныхаа хуульд тавьчихсан. Одоо хүлээж авах уу, үгүй юу гэдэг сонин.
Ямартай ч чуулган завсарлахаас өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүлээж авахгүй гэдгээ эрсхэн хэлж, эсрэг кноп дарна гэдгээ хэлчихсэн. Засгийн газрынхны шийдвэр түүнийхтэй ижил гэж хэлж болно. Цаашлаад Засгийн газрын 17 гишүүн УИХ-аас хоёр хоёр гишүүнийг найрхад л 34 болчих юм. Гишүүдийн найралт пирамид хэлбэрээр задарвал Ерөнхийлөгчийн анхны хоригийг хүлээж авахгүй байх магадлал тун өндөр.
Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын санаачилж, батлуулсан хуулиас болж нэг намын нөхдөөсөө бүрдсэн УИХ-тай анх удаагаа тулах өдөр ирэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ хүлээж авахгүй бол ОХУ-д бат##сан,Гүржэд сая батлах гээд бүх нийтийн эсэргүүцэлтэй тулж эргүүлэн татсан “Иноагент буюу гадаадын тагнуул, хөлсний этгээд “ ҮАБ-д аюул учруулах этгээд гэж үзэн тэрс үзэлтнүүдээ үггүй баривчлан яллаж, 8-12 жил шоронд хорих ялаар шийтгэх хуультай утга нэг хуулийн төсөл тул улс даяараа бүх нийтээрээ эсэргүүцэж, жагса## цуглаан хийж энэ хүний эрх зөрчсөн төр, засгийн харгис дэглэмийг унаж ##га болтол,эл хуулиа хүчингүй болготол нь тэмцэх хэрэгтэй.
Чамд сайхан д##им гарчээ, чи яах аргагүй, НҮҮРСЧИН байнаа !!!
Хоригийг хүлээж авч болохгүй. Цахим орчныг ямар ч хян##гүй байлгаж улс орныг самрах гэсэн гадаад дотоодын захи##гатай хүчин бий тэд нар л эрх чөлөө энэ тэр ярьж чичрээд байгаа болхоос иргэдийн дийлэнх нь энэ хуулийг дэмжиж байгаа гэдэгт итгэж байна өө.
Зүгээр л жүжиг жүжигчид
Хүрээлэнд с##аавч өг