УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд гэр бүлийн хуулийг чангатгах чиглэл өглөө

Өнөөдрийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 орчим хувийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон дэлхийн хөгжсөн улс орнуудын жишгийг авч үзвэл нийт ажиллах хүчнийхээ 15 хувьд төрийн албан хаагчид нь оногдож байвал зохимжтой хэмээн үздэг. Манай улсын төрийн албан хаагчид гурван хувиар хэтэрсэн байна гэсэн үг.

Сургууль эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбай буюу ногоон байгууламж, хүүхдийн спортын талбайнуудыг их хэмжээгээр барилгажуулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдээд ирсэн. Эдгээр асуудлыг эмхэлж цэгцлэх, гаргасан алдаа дутагдлыг арилгах зорилгоор ажлын хэсэг байгууллаа.

ХНХ-ийн сайд Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ. Улмаар түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлнэ. Үүний дараа Ерөнхий сайд чөлөөлөх захирамжаа гаргана.

Мөн өнөөдөр БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулгыг салбарын сайдынх нь санал, хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Холбогдох мэдээллийн дэлгэрэнгүйг Б.Бат-Эрдэнэ сайд өгнө.

Хүүхдийн хүчирхийллийн асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын даргад Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхдийн хүчирхийллийн асуудалд хангалттай ажиллаж чадаж байгаа эсэхэд анхаарч ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд Гэр бүлийн хуулийг чангатгах чиглэлийг Ерөнхий сайд өглөө" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаагийн ард гэр бүл салалт байна. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан та нар гэтэл өөрсдөө элдэв хүүхнүүдтэй байнга нэр холбогддог, эхнэр хүүхдээсээ салж байгаа гарууд болохоор энэ асуудлаар олигтой шийдвэр гаргаж чадах уу

Зочин
Зочин

бүлцэн хужаа бурсаар л

Зочин
Зочин

Төрийн албан хаагчдыг хомроглон халахгүй тэтгэвэртээ гарсан хүсэлтээрээ халагдсан хүмүүсийн оронд хүн авахгүй байх, шинээр төрийн бхйгууллага байгуулбал байгаагаасаа зохицуулалт хийх

Зочин
Зочин

Суурийн засаж сайжруулахгүй бол нэмэргүй ээ

Зочин
Зочин

Солиороод л байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button