Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ хүлээн авав

Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр /2023.03.15/ хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг"-ийг хэлэлцсэн билээ.
Байнгын хорооны хуралд оролцсон Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан байна.
Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд намрын чуулган хаахтай зэрэгцэн баталсан явдал нь олны шүүмжлэлийг дагуулаад амжсан юм.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хуулиудтай танилцснаар шаардлагатай гэж үзвэл ажлын тав хоногт хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл дээрх хуулийг ЕТГ-т хүргүүлсэн хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд заасан хугацаанд халдсан орон зайг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүрсүг өөрөө үүрэг өгөөд өөртөө хориг тавьж жүжиглэхээ боль
Чи яаж мэдээд байна аа