Сонсгол: А.Ариунболд 3.7 тэрбумыг зээлээд 3.1-ийг нь бэлнээр зарлагаджээ

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Үдээс өмнөх сонсголоор "Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/" зээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.
Энэхүү зээлээс "Капитал" банкны удирдлага болох УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболд “Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 3.7 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэж зээл олгохдоо А.Ариунболдын эзэмшдэг байсан “Капитал” банкаар дамжуулжээ.
Хамгийн ноцтой нь эл зээлийнхээ 3.1 тэрбумыг “шилжүүлэг Тамирт” гэсэн утгатай гүйлгээ хийж бэлнээр зарлагадсан аж.
“Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Туул бөгөөд эцсийн өмчлөгч А.Ариунболд. ЖДҮХС-гаас 7.2 тэрбум төгрөгийн зээлийг мөн авч байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мөнгө өвөртлөөд авсандаа орно гэж тэнэгтсэн юм байхдаа энэ л##ар
Тийм их мөнгө бэлэн олгодог ? Шилжүүлэг гэж бичсэн ч бэлнээр авсан юм уу?