Сонсгол: "Алтай" Х.Бат-Эрдэнэ өөрөө ирэлгүй, төлөөлөгчөө явуулжээ

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнөх сонсголоор "Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/" зээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.
Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийг хөрөнгө оруулалтын зорилгоор 2014 онд хэрэгжүүлжээ. Зээлийн үндсэн төлбөрөөс 1 жил чөлөөлж, зээлийн хүү жилийн 9 хувь байжээ. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зээл авах ААН-ийг сонгожээ. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн зээл олгосон байна.
"Алтай" группийн Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Монгол драй милк" компани "Монгол хуурай сүү" төсөлд зориулан Хөгжлийн банкнаас 20 тэрбумын зээл авч, 19.7 тэрбумыг бэлнээр зарлагадсан аж. Зээлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас авсан бөгөөд 76 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Тус компани нийт 21 аймгийн 60 сумд хуурай сүү, аарцны цех байгуулж, малчдын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой байсан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжээгүй, харин долоон аймгийн долоон суманд л үйлдвэрээ байрлуулсан хэдий ч үйл ажиллагаагаа огт явуулаагүй гэх мэдээлэл цацагдсан билээ.
Өнөөдрийн сонсголд "Алтай" группийн захирал Х.Бат-Эрдэнэ өөрөө ирэлгүй, биет төлөөлөгчөө явуулсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкны ТУЗ яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Бүх зээлийн шийдвэр ТУЗ-р дамждаг биз дээ. Дарга нь байсан Наранцогт мэт улам л дэвшээд шагнуулаад байгаа юмуу хаашаам