УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөрийнхөн Х.Баттулгыг "Гэрчилгээ өгчихнө, мурихгүй" гэсэн хүлээлттэй байна

Одоогоос хэд хоногийн өмнө Ардчилсан намын гэрчилгээг Ерөнхийлөгч асан Х.Баттулга аваад зугтсан гэх асуудалд орсон тухай мэдээлэл цацагдсан билээ.

Эл мэдээлэл цацагдах болсон шалтгаан АН-ын дарга Л.Гантөмөр болон Ч.Өнөрбаяр нар намынхаа гэрчилгээг шинээр хэвлүүлж авахаар УДШ-д хандсан боловч, "олгох боломжгүй" гэсэнтэй холбоотой.

Чухам үүнээс үүдэж Л.Гантөмөр гэрчилгээгээ хөөцөлдөж байгаа, түүнийг нь Х.Баттулга аваад зугтсан гэх мэдээллүүд шилээ дарах болсон.

Тамганы дараах асуудал энэ болов.

АН-ын албан ёсны гэрчилгээ хамгийн анх С.Эрдэнэд байжээ. 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас О.Цогтгэрэлд, О.Цогтгэрэлээс Х.Баттулгад очсон байгаа аж.

Л.Гантөмөрийн талынхан Х.Баттулгатай уулзаж гарч барьцгаасан гэдэг нь улстөрийн хөшигний ард хөвөрчихсөн. Улмаар гэрчилгээгээ "авах, өгөх" асуудлаа ч тохиролцчихсон гэх. Гэхдээ өгөөгүй байна.

"Х.Баттулгыг гэрчилгээ аваад зугтлаа" хэмээн цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдээлэл худал гэдгийг албаны эх сурвалж хэллээ. 

Л.Гантөмөрийнхөн "Ерөнхийлөгч байсан хүн тийм увайгүй зүйл хийхгүй. Заавал цагдаа шүүх болцгоохгүй. Гэрчилгээ өгчихнө" гэсэн хүлээлттэй суугаа тухай мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-22 09:07

Баттулга бол нүнжигтэй эр хүн.Тэр байраа Гантөмөр өгчихсөн.Одоо жинхэнэ тамга гэрчилгээ 2 оо мадаггүй өгчихнөө.СЭрдэнэ тэнд Эрдэнэсувдтайгаа хамт гахай царайлаад хуурамч тамгаа тэврээд хэвтэж БАЙГ.

Уншигч
Уншигч
2023-03-23 03:15
Reply to  Зочин

Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch, bool g###g gantomor geech bol MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin zahialgaar hyrelsygiin tuslamjtai garch irsen manan mafiin bool..
Iim pias#aad tamga temdeg ogoh albagyi

Зочин
Зочин
2023-03-22 12:04
Reply to  Зочин

Нүнжигтэй эр чинь нарийн төмөр зам бариулаагүй үр дүнд нь тоос манаргаад давхижийнэ. Орос нарийн зам тавиад нүүрсээ янзын сайхан зөөжийнэ дээ .

Уншигч
Уншигч
2023-03-22 16:56
Reply to  Зочин

Byy hutsaa.
Mongol nariin tomor zam barisan bariagyi China oortoo gadnii wagen oruuldaggyi byh achaag buulgaj oiriinhoo wagend dahin achuulna M#l aa. Ter zardaldaa Ted mongoloos asar ih mongo shaarddag...
China -uudiin ohoordoj nerledeg ENHRII BOOL odjargal geech shaard nariin tomor zam baitugai modon jorlon barih mongo baihgyi yag Cham tiim guilgachin bilee...
Odjargaliig China ezdees ni salgachihval yag Cham shig shaldan guilgachin.
Odjargal, Aluurchin elberdorjiin China ezed mongold oorsdiin zardlaar tomor zam barij, ouy tolgoi, 5 tolgoi geh Met orduudiig Ter tavisan tomor zamaaraa 100 Jil ynegyi zooh gej baisan shyy m#l aa

Холбоотой мэдээ

Back to top button