Хаалттай чуулганаар Т.Аюурсайханы асуудлыг танилцуулсан тул шинэ сайдыг ирэх долоо хоногт томилно

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх асуудал бүрэн албажжээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ын шинэ сайдын томилгооны асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
Т.Аюурсайхан өнгөрсөн сард сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн дэмжээд буй. Харин хуулийн процессын хүрээнд, Ерөнхийлөгч ба УИХ-д танилцуулсны дараа Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гардаг.
Харин Ерөнхийлөгч, УИХ энэ асуудалтай танилцсан эсэх нь анхаарал татаж байв.
Тэгвэл, мөн өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хаалттай хуралдааны үеэр танилцуулгыг хийжээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч байлцсан байна. Өөрөөр хэлбэл, хуулийн процесс хийгдсэн. Харин дараа долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд шинэ сайдын нэрийг оруулж ирэн хэлэлцүүлэх юм байна.
Засгийн газрын тухай хуулийн 23.2 дахь хэсэгт "Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилж, огцруулж, чөлөөлнө. Ингэхдээ захирамж гаргана" хэмээн заасан байдаг. Энэ дагуу шинэ сайдыг мөн Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах үйл явц өрнөх учиртай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх асуудалд эсрэг байр суурь илэрхийлж магадгүй байв. Учир нь Н.Багабандитай үүсгэсэн урьдын харилцааныхаа хүрээнд эл асуудалд хандвал, “гэдийж” болохоор.
2018 онд У.Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабанди дэмжсэн байр суурийг ил илэрхийлж байлаа. Үүнийхээ хариуд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирлаар Х.Бадамсүрэнг үлдээх, Т.Аюурсайханаар дамжуулан ЭТТ ХК дахь нөлөөллөө чангатгах тохироо хийсэн гэгддэг. Т.Аюурсайхан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан намтартай.
Н.Багабанди өнөө хэр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн хэвээр буй явдалд ч У.Хүрэлсүхийн нөлөө бий юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Т.Аюурсайханыг сайн ухахад манай томчуулын ихэнх дээлээ нөмөрнө дөө. Оюунэрдэнэ г�##� унтраахдаа мэргэшиж эхэлжээ. Гэхдээ эд нар өөрөө өөрийгөө гутаан доромжилж өөрсдийгөө ухна гэж юу байх вэ
Eniig odoo horiooch yliin uguuch umhii buzar hulgaichiig
оДОО ХОРИОЧЭЭ УДАХГҮЙ ГАДААД РУУ АЛДЧИХААД ХЭЛЭЭ ГАРГААД БАЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ
энэ хулгайчийн юуг нь нууж буй вэ. дээд хүнтэй хулгай нь холбоотой бөгөөд түүнээс хамга�##��##�т хүссэн ш�##�тгаан нь илрэх гээд багаа юмуу