УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хариуцлага тооцуулах таван сайд хэн бэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар таван сайдад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн асуултад хариулахдаа тэрбээр "2022 оны эцэс гэхэд Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт 39.3 хувьтай үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл биелэлт муу. Үйл ажиллагааны хөтөлбөрийн ба төлөвлөгөөний биелэлт муутай байгаа таван яамны сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа" хэмээсэн юм.

Эл асуудлыг эх сурвалжийн хүрээнд тодруулахад, хариуцлага тооцно гэдэг нь албан тушаалаас нь чөлөөлөх хэмжээнд яригдахгүй аж.

ЗГХЭГ-аас Засгийн газрын 2022 оны үйл ажиллагаанд аудит оруулсан. Аудитын дүн эхнээсээ ил болон танилцуулагдаж буй. Харин энэ хүрээнд, таван яам биелэлт муутай ажилласан нь тогтоогдсон байна.

Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараах мэдээллээр, эл аудитын дүгнэлтийг дэлгэрэнгүй мэдээлэх ба, аль таван яамны сайдыг хариуцлагагүй ажилласан гэж үзэн, ямар хариуцлага тооцох тухай ярих юм байна.

Харин одоогоор тайлан эцэслэгдээгүй байгаа тул нэрсийг зарлах боломжгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 08:11

Бямбацогт ерөнхий сайд хийвэл данхаас хамаагүй илүү дээ.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-03-24 08:43

энэ нөхөр өөрийгөө оруулсан болов уу өөрөө ёстой жинхэнэ хариуцлага хүлээх хүн юм бишүү

Зочин
Зочин
2023-03-24 09:24

Nyambaatar ajlaa ogchee

Зочин
Зочин
2023-03-24 11:06

Топууд хэн хэнийгээ гэхэв. Ядаж байхад ийм хулгайч луйварчин топуудаар засаг бүрдүүлэх гэж

Зочин
Зочин
2023-03-24 22:30

Хариуцлага тооцох гэвэл ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭДЭГ зөв дөө.Хэнтийд хэд хөшөө босгов.Хэдийг нь нурааж улсад хэдий хэмжээний хохирол учрах Хэдийг нь нурааж.Очдоггүй газарт хэдэн КМ за тавив.Дарханы 204 КМ ын т�##�ыг нь хэдэн жил тавьсан гээд ш�##�гах ажил зөндөө .СОНСГОЛ ЯВУУЛЪЯА

Холбоотой мэдээ

Back to top button