УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайхан: Нүүрсний хулгайн гэх хэрэгт би холбогдолгүй

УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Т.Аюурсайханыг Монгол Улсын засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргаснаа танилцуулж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Т.Аюурсайхан сайд ажиллаад юу хийж бүтээв, цаашдаа ямар ажил үлдээд байна вэ. Засгийн газар ямар учраас энэ гишүүнээ чөлөөлж байгаа юм бэ. Үүнийгээ одоо танилцуулсан дээр байх. Ард түмэн сонсог. Монгол Улсын их хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ мөн гаргасан. Тэр нь яасан юм бэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Энэ салбарт надад хариуцуулж хийлгэе гэсэн нь Нийгмийн даатгалын багц хуулиас эхлээд ажлууд байлаа. Хийхээр төлөвлөж байсан зүйл их байсан. Нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттай өнгөрсөн гурван сарын турш гүтгэлэг явлаа. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан. Олон нийтийн мэдээлэл дээр үндэслэн прокурорын байгууллагын зүгээс шалгаж байгаа. Нүүрсний хулгайн гэх хэрэгт би холбогдолгүй. Одоо ч хэлж байна. Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл гэдэг бол террорист үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдалтай холбогддог. Зэр зэвсэг, мансууруулах бодис, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэгт намайг холбогдуулсныг зохиомол гэж үзэж байна. Зохиомол гэмт хэрэг гэдгийг сонсож байснаас үзээгүй. Ийм нөхцөл байдал үүсээд байхад хэн хүлээн зөвшөөрөх вэ дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шат шатны байгууллагад гомдол гаргаж байгаа" гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тогтдог. Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэсэн хоёр бүлэглэлтэй болсон байна. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс гаргадаг болсон байна. Ордонд биш ордон тойрсон байшингуудад шийдвэр гаргадаг болсон байна. Зарим төрийн албан хаагчид архи хундагалаад суудаг болсон байна.

Т.Аюурсайхан сайд прокуророос яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж үүнийгээ хэлсэн. МАН-ын бүлгийн хуралдаан дээр ч үүнийгээ хэлсэн. Ажлаа өгөөд шалгуулаад үнэн мөнийг тогтоолгоорой гэж хэлсэн. Шалгуулъя гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр гишүүдэд ямар нэгэн зүйлд холбогдвол ажлаа өгөөд үнэнээ тогтоолгоорой гэдгийг би хэлж байсан. Авлигачдын аалзны торыг тасалж байж эрх зүйт төрийн, эгэл жирийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын зуурсан бантанг цэвэрлэх гэж үйлээ үзэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 13:08

ГҮЙ ЭЭ ТЭР БАЙЖ БАЙГААГИЙ НЬ ХАРААЧЭЭ ДЭЭД ХЭМЖЭЭ АВЦАН ХҮН ШИГ ҮНЭХЭЭР ГҮТГЭЖ БАЙГАА БОЛ ҮНЭН ШУДРАГА ЯЛИЙШТ ЭРХЭМ ТҮШЭЭ ТА ГУАЙ НӨГӨӨ ШУДРАГА ТАВЫН НЭГ НЬ МӨН БИЛ ҮҮ? ОДОО ЯАНАА СҮР СҮЛД ТАНЬ ЯВЧИХЖЭЭ ЗОРИГТОЙ БАЙ САЙХАНБИЛЭГ ШИГ ЗУГАТААЧИХААЧ САЙХАНБИЛЭГ ДЭЭР АВРААРАЙ ГЭЭД ОЧООЧ

Зочин
Зочин
2023-03-25 12:29
Reply to  Зочин

Нүүрсний хулгайчийн хамгийн том нь Чимэдийн хүү ХҮРЭЛБААТАР БАЙХАА ДӨӨ.Тэр ордоор нь зарчихсан гэж байгаа.Ерөнхий сайд нь баруун сугандаа хавчуулчихаад тавьдаггүй ээ.Популизм нь худлаа популизм болж таарлаа.Юу ч хүсэж хүлээгээд нэмэргүй болов.ЭЛБЭГДОРЖООС Ч илүү их гошигруулав.МАНыг татан буулгах л үлдэх шив дээ.Хар тамхинд донтдог шиг МАНын амл�##�танд монголчууд 102 жил донтож хууртагдав

Зочин
Зочин
2023-03-25 08:48
Reply to  Зочин

МАН ынхан бүгд монголд хор хохирол учруулжээ.Бүх с�##�бар хачин шиг на�##�даж ЖДҮ ийг яаж хуваасан яг тэр жишгээр монголын банк санхүү х�##�дсан байна.10 гэмт хэрэгтэн байхад 9 нь МАНын гишүүд байлаа.Буруугаа бу�####�д бүү НЯЛЗАА. Чи мөнх сайдаараа байхгүй. Чи ч гэм бурууг хамга�##�снаараа намаа хамга�##�снаараа нэг өдөр буруутан болно

Зочин
Зочин
2023-03-25 08:39
Reply to  Зочин

МАНыг тараав�##� монгол төр цэвэршиж монгол МОНГОЛООР хөгжинөө.100 жилийн түүхээр монголчуудын тархийг угаасан даа.Одоо болноо..Тэгээд л тогтолцооны өөрчлөлт .Үндсэн хуулинд МАН олонхи байхад оролцохыг хориглоно.Хулгайчаар хууль батлуулах нь ардчилсан оронд байж болохгүй асууд�##�.

Зочин
Зочин
2023-03-25 08:33
Reply to  Зочин

10 хулгайчийн 9 ийг нь МАН хийгээд байна.Хийгээд байна.Оюун эрдэнэ улс орон дотроо шүгэл хэлэхээсээ өмнө МАН дотроо шүгэл үлээгээч ээ.

Зочин
Зочин
2023-03-25 08:30
Reply to  Зочин

Хэвлэл мэдээлэлд л би цэвэр хүн гээд хашгираад байх юм.Тэгээд цэвэр юм бол УИХ ын гишүүн гэдгээсээ татг�##�заад ш�##�гуулчих хэрэгтэй.Шудрага 5 ын нэг үнэхээр мөн юм бол.МӨНХБАТ ШИГ БАЙЛ ДАА

Зочин
Зочин
2023-03-24 13:10

Тийм бол тэр бантан зуурсан ерөнхийлөгчдийг барьж хорьж ялыг нь үүрүүлээч. Н.Энхбаяр тэднээс улсад багатхохирол учруулаад яллагдаад байсан. Манай ерөнхийлөгчид барууныхнаас жишээ татах дуртай тэгвэл Өмнөд солонгосын ерөнхийлөгч нар манай хүнд гаруудаас бага хэргээр шоронд орцгоож байна

ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-24 13:43

Зочин чи битгий дэмийр дээд хэмжээ авсан хүн ийм байдаг юмуу чамөйг бодвол энэ з�##�уу чинь хар з�##�уугийн шудрага дэндүү шудрага з�##�уу байсын нүүрсний хулгайд оролцоно гэж байх ч үгүй шүү

Зочин
Зочин
2023-03-24 13:43

2 ёэок н шүүгчдийг х�##�ах хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-24 14:17

ЗАЙГАА ТАВИАД ӨГӨӨ

халх
халх
2023-03-24 14:23

МАН ынхан нь .нүүрс. .авилг�##�ын. хэрэгт холбогдоод байхад хаа хамаагүй АН ын нөхдүүдийг яриад холбогдуулаад байгаа энэ Оюунэрдэнэ гэх нөхөр лав .эрүүл. биш байх аа.

Зочин
Зочин
2023-03-24 16:05

Уул нь их л шударгуу хүн гэсэн , одоо гөрдүүлээд үхэх гэж баыгаа юм баына. хуулинд хүн гөрдөх гэсэн за�##�т байхгүй юм байх даа. Эр хүний 13 мэх дуусаад хэцүү байна уу?

Зочин
Зочин
2023-03-24 16:09

Наад үгээ хаданд очиж хашгир

Уншигч
Уншигч
2023-03-24 20:49

Тийм байх оо. МАН-ынхан цөмөөрөө ямар ч гэмгүй. Нүүрсний хэрэгт бүгдээрээ холбогдсон болохоор ингээд замхрах юм бна л даа.

Зочин
Зочин
2023-03-24 22:13

Тэгээд УИХ ын гишүүнээсээ татг�##�заж байгаад НҮҮР БАРДАМ ш�##�гуулчихаач ээ. Ард түмэн чинь , сонгогч олон чинь чамд дүн тавина шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button