Хэнэггүйтэл гаарвал улс төр тэднийг шилгээнэ

Нэгт нь, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Тэр уг нь өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгсөн. Тийм учир түүнээс "Яагаад" гэж асууж байж эл асуудлыг нь хэлэлцэх ёстой. Гэвчиг тэгсэнгүй. Бүр өөрөө байхгүй, БНСУ-д хувийн ажилтай байхад нь гурван минутын дотор ТББХ-гоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганаар дэмжив.
Хоёрт нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Түүний ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай ойр харилцаатай, Монголын оюутны холбоогоор дамжуулан тэнд нөлөөлөл тогтоосон гэгддэг нь ил тод. Нүүрсний хулгай байлаа гэхэд тэнд Т.Аюурсайхан буруутай ч, буруугүй ч шалгуулах ёстой хүн мөн. Тийм ч учраас өөрөө сайдаас буух хүсэлтээ өгсөн гэж ойлгогдож буй. Авчиг "Би нүүрсний хулгайтай огтхон ч хамаагүй" гэж ам бардам дуугарч байна.
Гуравт нь, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. "Шууд утгаараа гэж үү" хэмээн гайхмаар төсөл санаачилсан нь хүүхдүүддээ шүгэл авч өгөх тухай. Шүгэл авч өгөөрэй, тэгээд аюул эрсдэлд орсон үедээ үлээж бай гэж хэлээрэй хэмээх нь эмэгтэй гишүүдийн санаачилга гэнэ. Тэгээд өөрөө шүгэл үлээж үзүүлэх гэсэн боловч тэр нь дуугарсангүй. Дахиад нэгийг сольж аваад үлээсэн ч бас л дуугараагүй. Мордохын хазгай гэгчээр эхэлсэн энэ төсөл нь МАН-ын "Шүгэл үлээнэ" гэсэн авлигын эсрэг санаачилгыг шууд утгаар нь хэрэгжүүлж үзүүлсэн хоржоонтой явдал болов.
Сүүлд нь, энэ бүхнийг ажин харавч зүгээр л суусаар буй УИХ. Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэхэд ч, Т.Аюурсайханыг чөлөөлөхөд ч тэд асуулт асуусангүй, ядаж зарчмын байр суурь илэрхийлсэнгүй. Сөрөг хүчний муу нэртэй Д.Ганбат л цоролзов. Юмс шүүмжлэл хүлээхгүй, олон ургальч байр суурьгүй болох тусмаа л буруутдаг. Тэгж тэгж шилгээлгүүлдэг "горим"-той. Төрт улсын тэргүүн ширээнд заларч, ард түмнийг төлөөлж буй утгаараа тэд хэзээ ч зарчмаа алдаж болохгүй. Хэдий нэг нам, нэг улс төрийн бодлого байв ч.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ГЭЖ НЭГ НҮДНИЙ БУЛАЙНУУД БАЙХ.ЯАСАН Ч ИХ НҮРГЭЭНТЭЙ ХУЛГАЙЧУУД ВЭ? СҮРЖИГНЭХ НЬ ИХ ЮМ БАРИЛДАХААСАА ТААХАЛЗАХ НЬ ГЭДЭГ ҮГ ЯШ ТААРААД БАЙГАА ЮМ.ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ ГЭЖ НЭГ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ПОПОРСОН ХЭДЭН ГАРУУД СУУГААД БАЙХ ЮМ ЮУ ШИЙДЭЭД БАЙГААН ЖДҮ р МАН ЖААЛ ШОУДСОН ОДОО НАМ ЖИМ БОЛЛОО.ҮНЭХЭЭР ХУЛГАЙЛСАН ДЭЭРЭМДСЭН АЛБАН ТУШААЛААРАА ГУЛ БАРЬЖ НӨЛӨӨЛСӨН ЮМ БОЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЭЧ НЭГ ХЭСЭГ НЬ ЭНЭ БОЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ГЭХ НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ПҮ МАЙ БИ БОЛ ШУДРАГА ХУЛГАЙЧ МӨРӨӨРӨӨ ЯВЖЭЭНЭЭ ГЭХ ЭСВЭЛ БҮГДЭЭРЭЭ Л ХУЛГАЙЧ БАЙЖ ЮУН АЛЦГАР ЮМ ГЭХ НЭГ ТАЛД НЬ ГАРГААРАЙ ИРЭХ СОНГУУЛИАР МАН д ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР ӨГӨХ НЬ ОЙЛГОМЖТОЙ
ЭНЭ ЭНЕРЦЭЭР НЬ ЯВУУЛААД 24 ОНД ЭНЭ ХУЛШАЙЧ НАМАНЦАРЫГ УЛС ТӨРИЙН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИЖ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. СОНГОГЧИД ЭРХБИШ ШИЙДНЭ ЭЭ
Эрх барьж байгаа нам сөнөвөл таарна.Өүх юм булхай
Үнэн
MANAN MANDTU GAI
ТЭР 2 Ч УДАА СОЛИОД ҮЛЭЭСЭН БОЛОЧ ҮЛЭЭСЭН ШҮГЭЛ НЬ ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ МАН-ЫН "ШҮГЭЛ 5" АЖИЛ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ХУДЛАА, ДУУГАРАХГҮЙ БИЕЛЭХГҮЙ ХИЙРХЭЛ, ДҮР ЭСЭГЭСЭН ХУУРМАГ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ЭНЭ АВГАЙ БИЕТЭЭРЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ ШҮҮДЭЭ. ХА ХА ЯГ ТИМ БАЙНА
MAN shudarga bai ard tvmen itgeedsongoloo hulgai luibaraasaa shudargaar salj tseberlegd