Үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл 1-8 жилээр хорих эсвэл зорчих эрхийг нь хасна

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг.
Тэдгээр өөрчлөлтүүд 2023.01.20-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт дараах хариуцлагыг оногдуулдаг болж байна.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасдаг байв. Харин энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 2-8 жилээр хасдаг боллоо. Мөн 6 сараас 3 жилийн хугацаатайгаар хорих эсвэл зорчих эрхийг нь хасдаг байсныг чангаруулж, 1-5 жил болгоод буй юм.
Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол тухайн этгээдийг нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй болгов. Түүнчлэн 2-8 жилээр зорчих эрхийг нь хасах эсвэл хорьдог боллоо.
Дээрх мэдээллийг базаад хэлэхэд, үндэслэлгүй хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтныг 1-5 жил, улс төрд нөлөө бүхий этгээдийг 2-8 жилээр хорих эсвэл зорчих эрхийг нь хасдаг болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль хэрэгжих үүүүүү?!?!!?
5-8 жил гэвэл шудрага бус уу ? Ямар үйлтэй нь 8 жил лайгаа эдлэж ямар үйлс өөдрөг нь 1 жил авах бол ?
Цаазын ялыг сэргээж хулгайчуудыг устга.