УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Энхболд яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй байхад шүүхэд санал ирүүлжээ

УИХ-ын дарга асан З.Энхболдыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” санал /2023.03.24/ ирүүлснийг шүүх /2023.03.27/ хянан хэлэлцжээ.

Улмаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн" гэх шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ.

Бүр тодруулбал, З.Энхболд 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр танилцаж, мэдүүлэг өгчээ. Гэтэл прокурорын байгууллага яллагдагчаар татах тогтоолоо яллагдагчид танилцуулахаас өмнө буюу гуравдугаар сарын 24-нд шүүхэд санал ирүүлсэн гэж үзсэн аж.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах" гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татсан байна.

Түүнийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай холбоотой гэх мэдээлэл гараад буй. З.Энхболдтой холбоотой гэгддэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуй нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг.

Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй гэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 21:48

Бэлтрэгийг их давраав�##� Монголын баялагийг хонинд орсон чоно шиг л үзэж тарах эр шүү ! Бурхан чононд "нэгийг идээд бусды нь үлдээж байгаарай" гэсний нь чоно " нэгийг үлдээгээд бусды нь идээрэй" гэж дуулсан юм гэнэлээ. Зика вирус бол тийм л "зарчимта й" дээрэмчин дээ !

Зочин
Зочин
2023-03-29 06:52

Зандаахүүгийн Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа ажлаа сайн хийж байсан олон хүнийг ажлаас нь үндэслэлгүй х�##�ж нүгэл хураасан даа. Горыг нь амсана даа. Муу чонон нүдтэй хулгайч нохой.

Холбоотой мэдээ

Back to top button