УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕП Б.Жаргалсайхан өнгөрөгч баасан гарагт /2023.03.30/ УИХ-д өгсөн. Энэ дагуу өчигдөр /2023.03.29/ Халдашгүй байдлын дэд хороо прокуроос өгсөн гишүүдийн хэргийн материалтай танилцаж дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ тус гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, улмаар МАН-ын бүлэг, ТББХ, ХЗБХ хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн билээ.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх юм.

-Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнтэй уулзах хязгаарлалт тогтоосон.

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дээр мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Уг асуудалд холбогдуулан 16 эд хөрөнгө битүүмжилсэн, 60 хүн гэрчээр дуудаж асуусан.

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэрэгт холбоотойгоор 16 объектийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дууджээ.

Мөн энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товложээ.

  • “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан/
  • Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал /хаалттай/
  • Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-03-30 11:29

Чөлөөлөгдөнө гэж Монгочуудын дийлэнх нь чих тавин чагнаж байгаа байхөө гэвч бузрууд яах бол ... авч үлдээд ард түмнээ хилэгнүүлчих вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button