УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригт орсон Н.Учралын хуулийг хүчингүйд тооцлоо

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар зарим хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хүчингүйд тооцлоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төлсүүдэд хориг тавьсан. Эл хоригийг Байнгын хороод хүлээж авч, санал дүгнэлт гаргасныг хэлэлцлээ.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл,

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж Байнгын хороодоос гарсан санал дүгнэлтийг дэмжиж шийдвэрлэлэээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-30 11:40

Ард түмний амыг барих хууль

Холбоотой мэдээ

Back to top button