Чуулган ХААЛТТАЙ горимд шилжиж, гурван гишүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан ХААЛТТАЙ горимд шилжлээ.
Тодруулбал, УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП Б.Жаргалсайханы саналыг Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, ТББХ, ХЗБХ дэмжсэн билээ.
Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хаалттай хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээлттэй явуулах санал гаргасан ч, дэмжигдсэнгүй. Учир нь:
Нэгдүгээрт, УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний асуудлыг нууцын зэрэглэлтэй хэмээн ирүүлсэн
Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэснийг тус тус үндэслэн ийн хаалттай хэлэлцэж эхлэв.
Тэгэхээр нүүрсний хулгайн гэх хэрэгт холбоотойгоор шалгуулж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын асуудлыг төрийн болон албаны нууцад хамааруулсан нь энэ ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгай, хулгайчдын хэрэг яагаад НУУЦЫН зэрэглэлд ордог гэж? Харин ч хулгайчдын хулгай хийсэн бүх мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой.
Хулгайн хэргийг нууцад оруулдаг �##�ь газрын ёс вэ, Жарг�##�сайхаан !!!