"Эрдэнэсийн санд нэг их наядын үзмэр бий. Хосгүй үнэт зүйлс алдагдаагүй"

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.31/ нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир тэргүүтэй УИХ-ын гишүүд "Эрдэнэсиийн сангаас уран зураг, баримал алдагдсан эсэхийг асууж сураглав. Үүний хариуд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Эрдэнэсийн санд уран баримал болон уран зураг хадгалдаггүй. Үнэт металл эрдэнэсийн зүйл хадгалах зориулалттай. Нийт нэг их наяд төгрөгийн үзмэр байгаа. Үзмэрийн тооллогыг аудитын байгууллага жил бүр хийдэг. Тус сангаас ямар нэгэн хэлбэрээр хосгүй үнэт зүйлс алдагдаагүй. Хөндлөнгийн байгууллагууд хяналт тавьдаг" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
худ�##�ч шаар
худулч шаар
Элбэгдоржийн хулгайлж авсан үйлсийг буцааж ав л даа.
Нөгөө хэн гуай чинь баахан үнэт эдлэл бас ховор зургууд хуссан нь үнэний ортой гэж олон хүн ярьдаг