УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Алтны хулгайн талаарх Б.Баттөмөр гишүүний хардалт

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.31/ нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанк 2023 онд 20-22 тонн алт худалдан авах хүлээлттэй байна. Гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2 тонн алт худалдан аваад байгаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт" хэмээн мэдээлэл өглөө.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 20-22 тонн алт худалдан авах гэж байгаа нь зөв. Бууруулж болохгүй. Сангийн яам улсын төсөв боож орж ирэхдээ 17 тонн гэж оруулж ирсэн шүү. Ийм байж болохгүй. Үүн дээр шүүмжлэлтэй байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлын худалдан авалт өмнөх оныхоос буурчихсан гэж ярилаа. Хил нээгдээд алтны хулгай чинь гараад байгаа юм биш биз дээ. Хулгай хийдэг гаднын нэг нөхрийн гэрийг нь ухтал 15 тонн алт илэрсэн. Түүний 7,5 нь монголоос гарал үүсэлтэй гээд номон дээр биччихсэн байна шүү дээ. Та нар харсан биз дээ. Хулгайтай яаж тэмцэх юм бэ" хэмээн тодотгож асуулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button