УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Номинчулуунд холбогдох авлигын гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд дунд Э.Номинчулуун нарын хэрэг багтжээ.

Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авдаг гэх хэрэгт холбогдон шалгагдаад удаж байгаа билээ.

Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд 2022.04.27-ны өдөр дайчлан баривчилсан байдаг. Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч гэх мэдээлэл тухайн үед гарсан билээ.

“Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм.

Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-03 14:05

Тавинлан чинь Тавинбэх сайдынх гэлүү

Сүхээ
Сүхээ
2023-04-03 14:45
Reply to  Зочин

За ёстой худлаа шүү. Хаянхирваагийн хүү �##�дарт Цогнойжамцынх.

Холбоотой мэдээ

Back to top button