Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын ихэнхийг нь эзэмшигчид

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар авлигын эсрэг 5ш ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүний нэг болох "шилэн" ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулаад байна.
Эл нээлттэй мэдээллээр Дархан цаазат Богдхан ууланд 5000 га давсан газар эзэмшигчид байгаа нь ил болов. Тодруулбал,
Ерөнхийлөгч асан Н.Багабанди Залаатын аманд 5,180 га газар эзэмшдэг юм байна. Эл газрын эзэмшигчээр 2018 онд бүртгүүлжээ.
Н.Жанцанноров Хүрэлтогоотын аманд 5,230 га газрыг 2008 оны наймдугаар сард эзэмшиж эхэлжээ.
Тэд бол Богдхан уулын тусгай хамгаалалттай газраас хамгийн ихийг эзэмшигчид. Араас нь Ч.Баярсайхан 5,080 га, Н.Хөхөө 5,040, Ц.Энхчимэг 5,020 га, С.Эрдэнэтуул 5,000 га, А.Гэрэлцэцэг 5,000 га, А.Мэргэн 4,970 га, Ч.Анххишиг 4,950 га, Ё.Бор 4,890 га тус тус эзэн суужээ.
Тэдний дараа Хотын дарга асан Ц.Батбаяр 4,840 га газар эзэмшжэн. Үүнээс Нүхтийн аманд 101 га газрыг 2014 онд, Зайсангийн аманд 383 га газрыг 2013 онд тус тус эзэмшжээ. Тэрбээр Хотын мээр байхдаа газрын наймаанд нэр холбогдож байсан данстай нэгэн.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэрийн Сарнайх ХХК Богдхан уулын дархан цаазат газарт 1.297 га газар эзэмшдэг байна. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар тусгажээ.
Монгол Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) олгожээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жанцанноров Багабанди нар МОНГОЛООС минь өм цөм авчээ.5000 битгий хэл надад хашааны газар олдохгүй байгаа даа.Өлөн ХУЛГАЙЧУУД ЮМ.
ЗҮҮН БОГИНО ЧУЛУУТЫГ ХЭН ЭЗЭМШДЭГ ЮМ
Бас л Багабандийн нэр явж байх шив дээ. Энэ одоо 100 наслахгүй юм байж 1000 жил амьдарах юм шиг юун ч их эд хөрөнгө хог новш цуглуулдагийн болоо. а Эсвэл МАН-ийн гэх сэтэртэй холбоотой болгон шуналын дон өвчтэй, харсан болгоноо авах гэдэг өлөн хулгайч зантай болдог байхийм.
Наад хөгшин өлөн бирд чинь муу юм болгонд нэр нь гаоах болов нэгэн цагт төрийн тэргүүн байсан гэжуугаа. Одоо бодохнээ титэм үг энэ тэр гэж донгосоод байсан нь муу юмаа халхавчлах гэсэн башир арга байж шүү дээ. новш гэж
бүгдийн нь Хурааж авах хэрэгтэй,Жирийн иргэдэд болохоор Тусгай хамгаалттай газар гээд эзэмшүүлдэггүй байж,
Багабанди.жанцанноров төр ард түмний хайр хишгийг их хүртсэн нь багадаад ээ.
цуцлах хэрэгтэй дээ тусгай хамгаалалт гэж яагаад нэрлэх болсноо бодооч дээ
бүгдийг нь хураа, бас хууль бусаар ой хашаалсан амьтдыг байранд нь тавь ялангуяа Жигжидэд байгаа Мобиком. Хөлд орсон газрыг минь хашиж авчаад оруулахгүй нтр
Цуцал аурааж ав
Ene erunhiilugch bsan hvn gj bga ee burkhan min ediin ulaan baramiig yun der zalj baiv da
энэ новшнуудаас газраа чөлөөлж авая жирийн иргэд 0,7 га газраа авч чадахгүй газар байхгүй гээд өгөхгүй байгаа биздээ тэгэхэд энэ хэдэн новшнууд яасан их газар хулгайлж луйвардаж аваа вээ
Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт асар их хэмжээтэй газар эзэмшдэг ц.баярсайхан н.хөхөө ц.энхчимэг с.эрдэнэтуул а.гэрэлцэцэг а.мэргэн ч.анххишиг ё.бор гэх хүмүүс нь хэний хамаатан болох ард хэн байдаг албан тушаал зэргийг нь тодорхой бичээчээ.
Багабанди Жанцанноров нар 200 насална гээд эд хөрөнгөнд шунаад байгаа юм уу одоо болих болоогүйл юм байхдаа.
Нэртэйгээр нь дансны хуулгаар нь жагсаагаад Богд уулын газраа хуваа
Ёстой өлийсөн, гэмгүй царайлсан Хулгайчууд юм. Олгосон бүх газраа хурааж ав, Байгаль орчны яам яаралтай ажил хэрэг болго, газраа буцааж авсан талаараа ард түмэнд мэдээлэл хий.
Bagabanid , Jantsannorov 2 banidit 2 namiig buren atgaj butehgui bugdiin ard ner n yvdag boljee , iim hun ulsiin tolgoid suuj bsn geheer yaj uls ,ard tumen hugjin devjih bilee? ardiin buyn zaya buzartaj guthaas uur yahavdee .
түгшиж амьдардаг байх даа хөөрхий