УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бага тэнгэрийн амыг эзэгнэгчид

Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар байдгаас 17-т нь газар олголт хийсэн байдаг. Эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газрын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолбор 501 га газрын мэдээллийг ил тод болгож байна

Бага тэнгэрийн амыг эзэгнэгчид:

Ц.Анандбазарын захирлаар нь ажиллаж байсан Нью-Тур ХХК Бага тэнгэрийн аманд 60.339 га газраа 2006 оны нэгдүгээр сарын 02-нд эзэмшжээ. Харин их тэнгэрийн аманд 0.022 га газрыг эзэмшжээ. Эл компанийн захирлаар 1996-1999 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажиллаж байсан байдаг.

Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий Зүүнбаян рейфайнери ХХК Бага тэнгэрийн аманд 3.976 га газрыг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд эзэмшжээ. Эл компанийн захирлаар өдгөө Уламбаярын Ундармаа гэх нэр бүртгэлтэй байна.

Эл компанийг туулын бургас хядсан гэдгээр нь олон нийт сайн мэдэх болсон. Газрын эрхийг нь 2017 онд Н.Цэрэнбат сайд байхдаа хүчингүй болгож байсан бол 2021 онд Д.Сарангэрэл сайт болуутаа сэргээн олгосон байгаа юм.

Тэднээс гадна:

  • Евро хаус ХХК 1.199 га,
  • Ховор маргад ХХК 1.186 га,
  • М Ти Эс 8.004 га,
  • Смарт транстим ХХК 0.010 га
  • Буянт намир ХХК 0.302 га
  • Иргэн Д.Бямбадорж 0.613 га
  • Их ончууд ХХК 0.803 га
  • Занадара ХХК 0.171 га
  • Сийгми ХХК 1.967 га
  • Иргэн Б.Мөнхтүвшин 0.150 га

гэхчлэн эзэмшсэн аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ

Угаасаа л манйа Шадар сайдынх болон ах дүү үр хүүхдүүд нь бүгд тусгай хамгаалалттай газар нэг нэг хувийн хаустай халтар үйлчлэгч зарчихаад л сууж байдаг, иргэд бидний боломжийг хулгайлж баяжсан. Нийгэмд тустай баялаг бүтээдэг нэг ч салбаргүй, зөвхөн ард иргэдийн боломж бололцоо газрыг хулгайлагч гэр бүл. Хөдөлмөр хүчээрээ олсон бол хэн ч хүлээн зөвшөөрнө даанч тийм биш дээ иргэд мниь.

Зочин
Зочин

Энэ улс зэрлэг нийгэмд шилжээд удаж байна. Хулгай луйвараар хөлжсөн өлөнгүүд толгой дээр даам болж энэ улсыг самарч дуусжээ

АРД
АРД

Бүх түвшинд, бүх л газар зөвхөн хулгай, хулгайчид үүрэлсэн юм байна. Нэг л их гэмгүй улс орноо бодсон, ярьсан ХУЛГАЙЧИД. Шууд л олгосон газраа буцаагаад хураагаад ав.

Зочин бухимдагч
Зочин бухимдагч

Бүгдийг шатааж устгая.ард түмний дархан цаазтай газар гэж хэлээд бна.луйварчидад гишгэх газар ..

.....

Зочин
Зочин

Дээд тэнгэрээс буусан баячууддаа сүсэглэн мөргөмү

Холбоотой мэдээ

Back to top button