"Хууль зөрчин томилогдсон 6-8 мянган төрийн албан хаагчийг өнөөдрөөс “шүүрдэнэ"
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.04.06/ хуулийн зөрчилтэй "шүүрдүүлэх" төрийн албан хаагчдын талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд авлигын асуудлыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрдлөг байх хэрэгтэй. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн алба хуулийг мөрдөх хэрэгтэй болж байна.
Монгол Улсад төсвөөс цалинждаг 225 мянган алба хаагч ажиллаж байна. төрийг төлөөлж 300 мянган хүн ажиллаж байгаа гэсэн үг. Төрийн албан хаагчдын чадвар, хүнд суртал, хандлага, ёс зүйн асуудал яригддаг. Нөгөө талаар мерит зарчмаар өсөн дэвшиж яваа алба хаагчдад хүндрэл учирч ирсэн.
Төрийн үйлчилгээний албанд танил тал хамаатан саднаа томилдог асуудал байсаар ирсэн. Мэргэжлийн шаардлага хангаагүй, улстөрчдийн шахаагаар орж ирсэн, хууль бус томилгоонууд явагдаж ирсэн. ОНӨҮ, ТӨҮГ-уудын албан хаагчдын зарим нь хуулийн зөрчилтэй байна гэж үздэг. Тиймээс төрийн албан хаагчдыг цэвэрлэх ажил эхэлж байна.
Улс төрийн сонгуулийн үр дүн яаж гарсан ч төрийн алба цэвэр, баталгаатай, мерит байх ёстой.
Шүүр ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж яригдах нөхцөл байдал бүрдэж байна.
"Ковид-19"-ийн хуулийг үндэслэж томилолт явагдсан үндэслэл ч байна. Энэ оны нэгдүгээр сараас энэ хуулийн хэрэгжилт зогссон.
Энэ хүрээнд Ковидын хуулиар томилогдсон 2000 орчим иргэд ажлаасаа чөлөөлөгдсөн.
2023 оны улсын төсвийг батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр авч төсвөөс цалинжиж байна. Хөдөө сумдад аргагүйн эрхэнд ажиллаж байгаа хүмүүс ч байна.
Боловсон хүчний дутагдлаас болж тур буцааж урьж ажиллуулж байгаа асуудал байна" хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын цүнх баригч нар Монгол Улсын бүх шатны яам байгуулагуудад байгаа ямар ч мэдлэг боловсролгүй энэ хүмүүсээ өөрснөө зайлуулах хэрэгтэй
халагдсан нь шүүхдэж шүүхийн шийдвэрээр цалингийн нөхөн олговор авч төсвөөс хэдэн тэрбум зарлагадана.
Яамд, агентлаг, Элчин сайдын яамдаар бөөс шиг олон байгаа төрийн албан шалгалт өгөөгүй нөхдөө бас шүүрдээрэй. Худлаа шоу хийгээд байв.
Тэд дандаа МАН-ын хүмүүс шүү дээ
Нэг л жүжиг тавьсан гарууд.
Тэтгэврээ тогтоолгочихоод ажиллаж байгаа хурган дарга нарыг шүүрдээрэй.
Яам, агентлагууд чадваргүй хүмүүсээр дүүрсэн. Тэднийг л шүүрдээрэй.