УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын УЗ: ХНХ-ын сайдад Б.Тулгыг нэр дэвшүүлжээ

Өнөөдөр /2023.04.07/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хурлаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
- 2022 оны үйл ажиллагааны тайлан
- 2023 оны төлөвлөгөө, санхүүгийн тайлангаа УЗ-ийн гишүүдэд танилцуулах
- Намын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлах гэсэн асуудлуудыг товлогджээ.
Мөн хамгийн гол нь ХНХ-ийн сайдын суудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Б.Тулгыг нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.
Энэ оны хоёрдугаар сарын 7-нд ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 24-нд УИХ-ын чуулганаар чөлөөлсөн билээ.
Түүний оронд томилох сайдыг ийнхүү өнөөдөр хэлэлцэж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад нь ч дүүрч нэр цэвэр юм боломжтой болох биз
ЗӨВ!!! ТҮҮНИЙГ ДЭВШҮҮЛ!!! ТЭР ЭНЭ ХУДАЛ ХУУРМАГ НИЙГЭМД ЖИНХЭНЭ ХЭРЭГТЭЙ ХҮН
ТҮҮНИЙГ ХНХ-ЫН САЙД БОЛОГОХЫШ ДЭМЖИЖ БАЙНА.
Дэмжиж байна
ЗӨВ!! ТҮҮНИЙГ БОЛ ДЭМЖИНЭ!!!