Гадаад мэдээДЭЛХИЙ
Итали хагас жилийн хугацаатай онц байдал зарлалаа

Итали улс онц байдал зарласан талаар өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, тус улсын Сайд нарын зөвлөл Газрын дундад тэнгисээр дамжиж тус улсад ирж буй цагаачдын урсгал нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Ингэхдээ хагас жил буюу зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байна. Улмаар цагаачдын урсгалд дарагдаж буй өмнөд бүс нутгуудад таван сая еврогийн тусламж үзүүлэх ажээ.
Засгийн газраас нь энэ хямрал цаашид даамжрах эрсдэлтэй хэмээн үзэж, хууль бус цагаачлалыг зогсоохоо хоёрдугаар сард мэдэгдэж байсан ч өнөөдөр тус улсыг зорих урсгал зогсохгүй байгаа юм. Тиймээс цагаачдад зориулсан тусламжийн мөнгөөр тэднийг байрлуулах шинэ төвүүд барих аж.
Он гарснаас хойш Италид 31 гаруй мянган хууль бус цагаач очсон байна. Өнгөрсөн оны мөн үед 7900 цагаач зорчиж байжээ. Түүнэчлэн Газар дундын тэнгисийг гатлах явцдаа олон мянган хүн амиа алдаж байгаа аж.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.