Ах нарт төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

Төр төмөр нүүрээ ахмад үеийн улстөрчдөд харуулж эхэллээ. Уг нь ингэхийг эртнээс нь шаардаж ирсэн. Гэхдээ муухайгаар хэлэхэд тэтгэврийн насныхныг эрхлүүлсээр албан тушаал, цалингаас нь салгахгүй өдий хүргэж ирсэн хэдэн хүн байсаар өдий хүрсэн.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Шувуу" ажиллагааны хүрээнд шүүрч, "Шүүр" ажиллагааны хүрээнд шүүрдэж төрийн төмөр нүүрийг харуулж эхэлжээ. Тодруулбал,
Энэ сарын эхээр эх орноосоо зугтаж гараад таван жил болсон сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас шүүрч авч ирсэн билээ. Түүний хувьд 2018 оны аравдугаар сард Замын-Үүд боомтоор гараад эргэж ирээгүй байдаг.
Өчигдөр /2023.04.12/ Эрдэнэс Монгол компанийн Зэс, метал группийн даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг чөлөөлснийг дуулгав. Тэрбээр 67 настай. Тэтгэврийн насыг хэдийнэ давсан ч албан тушаал хашсаар суусан юм. Түүнд “Хөдөлмөрийн баатар" цол хүртээсэн, Эрдэнэт үйлдвэрийн захирлаас буугаагүй байхад хоёр давхар албан тушаал хашуулсан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Мөн түүний араас Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүний хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл МАН засаглах бүрийд "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж байв.
Монголын төр Ц.Нямдоржид "өрөө төлжээ". Түүний хүү Анхбаяр нь Канадад Элчингээр явах асуудал нь Засгийн газрын хуралдаанаар унасан гэх мэдээлэл байгаа юм. Албан тушаал, эрх ямба өвлөгддөг байдлын эсрэг байр суурийг энэ Засгийн газар баримталж байгаа бололтой гэж ойлгогдов.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд оюун-эрдэнэдээ ажлын амжилт хүсье. Шудрага ёсны төлөө шантралгүй тэмцэж байгаа таны энэ ажил чинь маш зөв шүү. Таны ард шудрага ард түмэн чинь таныг үргэлж дэмжинэ шүү.
тэр чөтгөр царайт яг сарьсан багваахай царайтай анхбаяр бол ямар ч боловсрол мэдлэггүй эрдэнэтээс идсэн бас нэг хулгайч шүү Оюун-эрдэнэ ээ
Монгол улс хөгжиж байвал, ард түмэнд л ашигтай бол хэнээс ч юунаас ч бүү ухар. Амжилт. Түүхэн эргэлтийн цаг шүү. Хичээхтүн.
Зөв,гэхдээ аль эрт ингээд л явчих байсан юм.
Оюунэрдэнэ, Нямбаатарт амжилт хүсье.
Хулгайчид олон жил бэртэгчин амьдарлаа. Дүү нар цэг тавьж байна.
Аргагүй л залуу хүний зориг, эрч хүч байнаа. Ард түмэн үүнийг хүс ч байгаа шүү. Ард түмний амьдрал маш хүнд байгаа шүү. Урагшаа.
Хэрэг хийсэн бол хуучирахгүй
Тэхээр л баахан өс хонзон болно доо харж л байгаарай !
Айгаад яах вэ, тэмцэж байж л бага ч болов бузраас сална, болоогүй ээ, ардчилал нэртэй УИХ ын гишүүдийн хүүхдүүд мөнгөний толгой дээр суучихсан авилага үргэлжилж шүүх хэрэгсэхгүй болгож шийдээд явж л байна
Төр одоо л зөв чанарвал цаг нь болж. Хожидох шахлаа
Төр засаг чанграх хэрэгтэй. Тэхдээ учирыг бас харах. Зөв бодлогыг дэмжих
Үнэхээр шудрага засаг юм бол Амарбаясгалан нь яагаад Эрдэнэс Монголын сонгон шалгаруулалтыг завааруулсан бэ?
Нэг үе нөгөөхөөрөө л солигдохоос төр хулгайч нараасаа салж чадахгүй ерөнхий сайд бол женкогийн цэрэг түүний тушаалыг л биелүүлж байгаа худлаа гэвэл чаддаг юм бол женког хоричих харья