Намын даргаасаа зэмлэл хүртсэн хоёр нэгнээсээ уучлал гуйжээ

Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын нэгнээ намнах гэсэн хэрүүл тэмцэл ёс зүйн хэм хэмжээнээс хальж, сошиалд хэтийдэх болсоор удаж байгаа билээ.
Тэдний маргаан, муудалцаан сошиал орчинд хөвч, тролл баг, амраглалын сэдвээр хүртэл тэмцлээ хурцдаад байв.
Улмаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ тэднийг дуудаж, зэмлэснээр саяхнаас энэ бүхэн намжсан гэх.
Тэгвэл тэд нэгнээсээ уучлал гуйсан тухай мэдээлэл өнөөдөр хөвөрч байна. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан "Хотын дарга надаас болон манай гэр бүлээс уучлал гуйсан" хэмээн хэвлэлд ярив. Хотын мээр Д.Сумъяабазар "Шадар сайд С.Амарсайхантай Засгийн газрын хурлын үеэр үзэл бодлын зөрүүгээс болж муудалцсан асуудал бий. Хатуу үг хэлсэндээ уучлал гуйя" хэмээсэн байна.
Мань хоёрын маргаан юунаас эхтэй талаар Д.Сумъяабазар ч ярьсан байдаг. Саяхан хэвлэл ам нээхдээ "С.Амарсайханы хувийн шуналаас үүдэлтэй" гэх утгыг илэрхийлсэн байх юм. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд хувийн асуудлаа чихэж оруулж ирэх, ашиг хонжоо харах асуудал маш их гарч байгаа" хэмээсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Самарсайхны үнэнийг хэлсэн байхоо үнэнээ уйчлалт гуйхгүй хүншүү
Бирд Амарсайхан
Чавганцын ховоо ярихаа больсон нь дээрдээ
Тос дотроосоо өтнөө гэж. Ингэж байж л ман-ы хулгайг илчлүүлэх хэрэгтэй.
Хэтийдсэн шуналтай нь ч үнэн шүү!!!
Энэ 2 хоёулаа шуналын бирд