Угандагийн ерөнхийлөгч ижил хүйстнүүдийн эсрэг хориг тавих эсэхээ өнөөдөр шийднэ

Уганда улсын ерөнхийлөгч Йовери Мусевени ижил хүйстнүүдийг гэмт хэрэгт тооцох хатуу хуулийн төсөлд хориг тавихыг уриалсан нээлттэй захидалд дэлхийд нэр хүндтэй зарим эрдэмтэн, академич гарын үсэг зурсан байна.
АНУ, Австрали, Канад, Өмнөд Африк, Австрали, Кени, Их Британийн 15 эрдэмтэн гарын үсэг зуржээ.
Уг хуулийн төсөлд ЛГБТ+ гэж тодорхойлохыг хуулиар хориглож, улмаар 20 жил хорих ял оноодог. Мөн сэтгэцийн болон бие махбодын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй бэлгийн хавьталд орох, хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зэрэг төрөл бүрийн бэлгийн үйлдлийг хамарсан тохиолдолд цаазаар авах ял онооход санал авч буй.
Гуравдугаар сард Угандагийн хууль тогтоогчдын баталсан Ижил хүйстнүүдийн эсрэг хуулийн төсөлд ерөнхийлөгч гарын үсэг зурах, эсвэл хориг тавих эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Өнгөрсөн сард уг хуулийн төслийг санал нэгтэйгээр батлахаас урьтаж ерөнхийлөгч Мусевени ижил хүйстнүүдийн бэлгийн чиг хандлага байгалиас заяасан эсвэл амьдарлын явцад сурсан эсэхийг тогтоохыг эрдэмтдэд үүрэг болгожээ. Мусевени өмнө нь ижил хүйстнүүдийг "хэвийн байдлаас хазайсан" гэж нэрлэж байсан юм.

Тэгвэл хатуу хуулийн төслийн саналд гарын үсэг зурсан эрдэмтэд захидалдаа "Бид үүнийг хангалттай тооцоолон хэлж чадахгүй. Ижил хүйстэн бол хүний бэлгийн амьдралын ердийн бөгөөд байгалийн өөрчлөлт юм. Энэ сэдэв нь шинжлэх ухаанаар тооцож үзвэл тодорхой зүйл бөгөөд шинжлэх ухааны нэрийн өмнөөс хуулийн төсөлдөө хориг тавихыг үүгээр уриалж байна" гэжээ.
Тус эрдэмтдийн үзэж буйгаар ижил хүйстэн гэдэг нь гетеросексуализмын нэгэн адил хүн төрөлхтний байгалийн жам ёсны өөрчлөлт бөгөөд дэлхийн бүхий л нийгэм соёлд гүн гүнзгий шингэж, түүхэнд үлдсэн байдаг хэмээн тодорхойлжээ. Түүгээр ч зогсохгүй ижил хүйстний хүслийг арилгах оролдлого нь бүтэлгүйтээд зогсохгүй, ерөнхийлөгчийн өөрийнх нь хийгээд үндэстний нэр хүндэд муугаар нөлөөлөх болно хэмээн үзсэн байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.