УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: ХБ-ны зээлийн 18.3% зориулалтаар, 74,2% зориулалт бүрэн бус, 7.4% зориулалт бусаар ашиглажээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.

Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн багцийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн.

12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцсон.

Нэгдүгээрт: 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээний дагуу зарцуулалтыг хийсэн.

Хоёрдугаарт: 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу тодорхой хэсгийг зээлийн гэрээнд заасны дагуу ашиглаагүй.

Гуравдугаарт: 7.4 хувь нь 100 хувь нь зориулалтын бусаар ашигласан

Дөрөвдүгээрт: 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулалтыг хийсэн байна.

Нийт 133 зээлдэгч улстөрийн хамааралтай байна” гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгч байсан хүн нь үйлдвэр барина гэж ямар ч тооцоо судлагаагүй мөрөөдөөд л. Гоё мөрөөдлийг нь ард түмэн төлж байна. Популист улстөрчдийн зовлонг улсаараа төлж байна. Өндөр үнэтэй зээл авчхаад банкуудад жижиглэж зардаг. Төсвөөс 2, 3 их наядыг нь гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: УИХ-аас хяналт шалгалтын тогтолцоог бий болгоод анхны сонсголыг Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан баг амжилттай хийлээ. Сум суурин даяар үзэж, хэлэлцэж байна. Даанч иргэд сонсоод гутарцгааж байна лээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Zoriulaltiin busaar ashiglasan bol erdiin banknii businessiin zeeliin huugeer huug ni tootsoj toluulmeer yumaa.

Холбоотой мэдээ

Back to top button