Нийгэм мэдээ

Нягталъя: Ойр дотны хүмүүстээ хүчиндүүлж жирэмсэн болсон 15 охин 35 дугаар сургуулийнх биш

Өчигдөр /2023.04.20/ олон нийтийн сүлжээнд "Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн 12-16 насны охидыг үзлэгт хамруулахад 15 охин нь жирэмсэн байсан. Үүний хүрээнд хамтарсан баг ярилцаж есөн хүүхдийн жирэмслэлтийг зогсоож, харин хэт томорсон байсан тавынх нь хүүхдийг бусдад үрчлүүлэхэээр болжээ" гэх ташаа мэдээлэл иргэдийн анхаарлыг татав.

Тодруулбал, ойрын хүмүүсийнхээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд жирэмсэлсэн байсныг эрт илрүүлгээр мэдэж асуудлыг нь хамтарсан баг ярилцаж шийдсэн байна. Мөн эдгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн сурагчид биш юм. Өөрөөр хэлбэл, 35 дугаар сургууль биш БЗД-ийн 35 сургуулийн сурагчдыг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахад нийт 15 охин жирэмсэн байсан аж. Тухайлбал иргэд ойлголтын зөрүүтэй мэдээллийг дэгсдүүлж нийгмийн сүлжээнд "сэвсэн" нь олон нийтийн анхаарлыг ийн татжээ.

Бид энэ асуудалтай холбогдуулж Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн менежирээс тодруулахад: "Цахим сүлжээнд иргэдийн шүүмжлээд буй асуудал ойлголтын зөрүүтэй байна. Нэгдүгээрт, манай сургууль Баянзүрх дүүрэгт байрладаггүй. Хоёрдугаарт, манай сургуулийн хүүхдүүд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаагүй. Тиймээс 35-р сургуулийн гэж хамаатуулж бичиж байгаа бүх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна" гэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-04-21 08:56

ер нь цахим сүлжээний мэдээнд итгэхийн аргагүй

Зочин
Зочин
2023-04-21 09:41

Нийгмийн сүлжээнд сэвэх гэж нэг мундаг зүйл байнаа, манайхаас өөр газар нэг их тоодгүй, ач холбогдол өгч сүр зар болдгүй л юмдоо ! Манайд л хүмүүс нь ухамсар, боловсрол муутай болохоор ховоор хоол хийж нэг их юм болохын.
Төр, үасаг нь ч хулгайчдаар дүүрсэн болохоор тэд нь ч нийгмийн сүлжээнээс их айхын, тэгээ л тэрнийг нэг их өндөр авахуулчихын, тэрнээс биш уул нь нэг их хүн айх, айлгах зүйл биш юм ш дээ !

Зочин
Зочин
2023-04-21 10:44

Энэ эмчийн амьдр�##�аар нь наадчихлаа

Зочин
Зочин
2023-04-21 10:55

35 ширхэг сургууль биздээ буруу бичсэн сэтгүүлчийн асууд�##�даа

Зочин
Зочин
2023-04-21 11:10

Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ингэж хэвлэл мэдээллээр зарлаж болж байгаа юм уу үүний цаана тухайн охидууд бу�####�ас айж ичих улмаар сэтгэл санааны хямр�##�д орж эрсдэл гарах вий

Зочин
Зочин
2023-04-21 11:10

Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ингэж хэвлэл мэдээллээр зарлаж болж байгаа юм уу үүний цаана тухайн охидууд бу�####�ас айж ичих улмаар сэтгэл санааны хямр�##�д орж эрсдэл гарах вий

Зочин
Зочин
2023-04-21 15:17

Замбараагүй хүүрнүүд шүү

Bujin
Bujin
2023-04-22 03:34

Ohiduudiig ingehee boliochee,

Зочин
Зочин
2023-04-22 10:12

Баянзүрх дүүргийн 35 сургууль л гэж уншсан

Зочин
Зочин
2023-04-22 18:33

35-р сургууль гэж бичээгүй л байсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button