УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Батзандангийн “худлаа”

30 хоног аавын саатуулагдаад суллагдсанаасаа хойш хоёр сар бүгж, нам гүм байсан Ж.Батзандан өчигдөр /2023.04.20/ гэнэт гарч ирэв. Гарч ирэхдээ С.Зориг агсны хөшөөний дэргэд ирээд ярьсан зүйл нь шүүмжлэл дагуулж буй юм.

Тэрбээр, "Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. Мафийн эсрэг тэмцсэн гэж шоронд хорьсон юм. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж Ж.Батзанданг шоронд хорьсон. Удахгүй надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Худал гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож хэрэгсэхгүй болж би цагаадна” хэмээн ярив.

Түүний хэлсэн эл үг ард түмнийг богино ой санамжтай гэж доромжилж байгаагийн илэрхийлэл.

Уг нь түүнийг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгаж байгаа билээ. Тодруулбал, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй Хөгжлийн банкнаас Капитал банкнаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй ноцтой баримт хуулийнхны гарт орсон гэдэг.

Г.Аюулгүйн Ж.Батзандангийн туслах, улстөрийн хамтрагчаар олон жил нөхөрлөсөн. Түүний “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иуд нь Ж.Батзанданг  УИХ-ын гишүүн болсноос долоон сарын дараа Капитал банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл аваад, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс нь долоон сарын өмнө зээл авсан компаниудаа дампууруулсан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ЭНЭ ЭРГҮҮ ХУДАЛЧ МАНАНД ОЛОН ЖИЛ БИЕЭ ҮНЭЛЖ, ШАНД НЬ ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУЛГАЙЛЖ, ОДОО ХЭНД СҮНСЭЭ ХУДАЛДАХ ГЭЖ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭЖ ЯВАА ЮМ БОЛ. АРД ТҮМЭН ЖААХАН УХААНТАЙ БАЙМААР БАЙНА.,

Зочин
Зочин

Ерын худалч гар монгол үхэрнүүд бүтэхгүйзз

Зочин
Зочин

Өөрийн ойрын найз Батбаярыг шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд зээл авсан Азийн бамбар компаниа дампууруулсан

Зочин
Зочин

Ж.Батзандан ч худалч хулгайчийн нэг мөн .Төрсөн ах Ж.Бат эрдэнэ бас хулгайч .Хамтдаа шоронд хоригдож байсан.Одоо Ж.Батзандан хичнээн хашгирав тоох сонсох нохой ч олдохгүй болсон.

Zochinт
Zochinт

Энэ хулгайчыг Монголын төрд хэдэн үеэр нь бүү ойртуул!!!!!!

Дангаасүрэн
Дангаасүрэн

Үнэн явцгүй хөгийн эр шүү.Үнэн ярьж байсан түүх үүнд үгүй билээ.

Зочин
Зочин

Зальт үнэг

Зочин
Зочин

Чи худалч гар

Зочин
Зочин

Жинхэнэ мэдрэл Ичих булчирхайгүй худлаа ярьж байгаа биз дээ Чи одоо яаж ч донгодоод нэмэргүй Монголын ард түмэн чиний үнэн төрхийг чамайг хэн бэ гэдгийг чинь мартахын аргагүйгээр мэддэг болсон
Гудамжинд орилж чарласаар байгаад төрийн түшээ болсон юмнууд бүгд баг өмссөн дийлдэшгүй шуналтнууд байсан нь нэгэнт тодорхой болоод байгаа биз дээ

Тугчин
Тугчин

батзандан илэрхий буруу юмыг үл мэдэгч хэлбэртэй үлбийсэн этгээд биш цогтой тэмцэгч нэгэн гэж боддог ах нарт но байж магад зээлээ төлөөгүй аюултгүйн маневр ялигүй сэжиг төрүүлээд байдаг хэрэв зээлээс батзандан хуваалцаад дампуурлаар хаахад оролцсон бол асуудал мөн

Холбоотой мэдээ

Back to top button