УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Б.Пүрэвдорж гишүүн долоо хоногийн завсарлага хүссэн ч, маргааш хүртэл өгөв

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч дууссаны дараа санал хураахын өмнө Б.Пүрэвдорж гишүүн горимын санал хэлэв.

Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хууль 33 зүйлтэй орж ирсэн боловч, 88 зарчмын зөрүүтэй санал гарсан байна. Тэгэхээр энэ нь яам, тамгын газарт очсон дарга нар хүнээ өөрчилдөг, мэргэжлийн бус томилгоо хийдгийг илэрхийлж байна. Хууль хоорондын зөрчилдөөн гарч, муу хууль болсныг гэрчилж байна. 33 зүйлтэй хуульд, 88 зарчмын зөрүүтэй санал гарна гэдэг УИХ-ын тамгын газар болоод ажлын хэсэг сайн ажилласных биз. Хууль хоорондын зөрчилдөөнийг арилгасан байх. Гэхдээ манай АН нягтлах зорилгоор долоо хоногийн завсарлага хүсч байна" гэв.

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар, "Та бүлэг төлөөлөх эрхтэй байгаа юу" хэмээн асууж, "Аялал жуулчлалын сезон эхлэх гээд байна л даа" гэж шавдуулав. Мөн тэрбээр "Ирэх долоо хоногт ҮХНӨ хэлэлцээд эхэлчихвэл хуваарь шахуу болно. Ажлын хэсэг БОАЖЯ анхаармаар зүйл их байна. Хуулийг яаж боловсруулсан юм бэ. Хуулийн чанар хаана байна вэ. Хуулиа чанартай оруулж ир" хэмээн нэг хоногийн завсарлага өгч, алх цохив.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene gej baasanhuu shig nowsh bn yuj hiihgui Manan g emgeeleed guigeed bn hogiin heruulj arhijin nowsh

Холбоотой мэдээ

Back to top button