"Манай улс ч өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан гурван даргатай"

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг"-ийг хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Шинэчилсэн найруулгын төсөлд: Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тусдаа байх зохицуулалт хийсэн. Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын хоорондын харьцааг уялдуулахын тулд Төмөр замын агентлаг байгуулахаар тусгасан. Төмөр замын тээврийн байгууллага өөрсдөө тарифаа гаргаж, үүнийг бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллага хянана.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Манай улс ч бас өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан гурван даргатай" хэмээн хошигнолоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.