Чуулган: Захаар явж, үнийн өсөлт судлах үүрэг авсан гишүүд

УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр "Энэ сарын инфляцын түвшин 10.9 болж буурсан боловч махны үнээс шалтгаалаад инфляцын түвшин өндөр хэвээр байна. Нийгмийн судалгаа, иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдол, өргөдөл хүсэлтийг харахад үнийн өсөлтийн асуудал голчлон санаа зовоож байна. Өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор энэ амралтын өдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар захуудаар явж, үнийн өсөлтийг асуудлыг судалж, Үнийн өсөлтийн хуулийн хэрэгжилтийг хянан шалгана.
Мөн эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд өгөв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүмүүс судлах уу, хаагуур судлах бол таарах юмсан
хүн бүр захаас юм авахгүй ш дээ гэр хорооллын нэрийн барааны дэлгүүрүүдээр яваачээ
Иргэдтэйгээ чин үнэнээр ажиллах хэрэгтэй... Зах дээр барааны үнэ хэд байгааг мэдэхгүй шүүдээ
Хайран цаг.ямарч үр дүн гарахгүй больж үз.
Горьдолтгүй дээ
нохойн бааснууд юушийдэх вэдээдүр эсгээд л
Энэ их хурлынхан чинь хуулиа хэлэлцэж ажлаа хийхгүй бас захаар тэнэдэг болохнээ.
Ард түмэндээ итгэхгүй байж яаж түмнээс санал авдаг юм болдоо хөөрхийс.
Махыг шулж аваад ясыг нь эвтэйхэн эвлүүлж хөлдөөгөөд тусгай хөрөөгөөр яс харагдахгүйгээр ангилдаг хүмүүсийг хаана ямар сургуулиар бэлтгэсэн юм болдоо...
Даргынхаа даалгавараар гэж шоудалгүй амралт тансаглалын цагаасаа жаахан хумслаад морилон очиж үзээд ТАМИН-ээ болохоо байжээ гээд ОРИЛЖ хашгичин ардын элч гэдгээ харуулж болдоггүй л юм байхдаа хөөрхийс...
Энэ хүмүүс явж судалж харагдаач...
Ард түмний гомдлыг яаж зөөлрүүлэх арга чарга санал боловсруулах судлаачингуудыг илгээх биз.
Тэгээд судалсаар явтал мал ногоо идэж мах сүү элбэгшиж мунхаг бид зовлонгоо мартах биз дээ. Заа тэгээд сонгуулийн сайхан амлалтуудад мансуурсаар байтал ... АХ ЭГЧ нар хийдэгээ хийчихнэ дээ ...