Далай ээж, Даяндээрхийн хогийг 20 жил цэвэрлэсэн Ж.Сайнбаяр машинтай боллоо

Далай ээжийн эргийг 20 гаруй жил цэвэрлэж яваа Ж.Сайнбаяр хог хаягдал ачих машинтай болжээ.
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Хатгал тосгоны суугуул Ж.Сайнбаяр гуай 20 гаруй жил өөрийн санаачилгаар Далай ээж, Даян дээрх орчмын нийт 350 гаруй машин хог хаягдлыг цэвэрлэсэн.

Тэрбээр “ХҮН БАЙГАЛЬ” бүлэг бий болгож 4-5 залуусын хамт ариун дагшин байгалиа цэвэрлэх үйлсэд гар бие оролцож, өөрийнхөө хүч хөдөлмөр зүтгэлээр өдий хүрсэн. Өнгөрсөн жилээс Ж.Сайнбаярыг машинтай болгох аян эхэлсэн. Ингэхдээ тэр өөрөө унах унаатай больё гээгүй, овоонд өргөдөг мөнгөө Хөвсгөл нуурын хогийг ачих машинд авахад хандивлаач гэж түмэндээ хандсан билээ. Тэгвэл энэ аян амжилттай болж, далай ээжийн "хамгаалагч" ЗИЛ-130 машинтай болжээ.
Аянд ард иргэдээс аймгийн аймгийн холбогдох бүх байгууллага, АПУ компани, зэргэлдээх сумад, сав газрын захиргаа оролцсон байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajil uils ni butemjtei baig. Mashintai bolgohod oroltson humuust talarhayaa
Танд мөргөе ахаа Таны баримтат киног үзсэн. Сайхан тэрэг байна.
Байгаль хамгаалах үйлсэд амжилт
Гэхдээ Даян дээрхийг 20 жил цэвэрлэсэнийг мэдэхгүй юм
Бид нэвтрүүлгийг үзэж Ж Сайнбаярт баярлаж уйлцгаасан. Эхнэр, хүүхэд нь талийгаач болж амьдарч яваа энэ хүнийг харж Байгаль дэлхийгээс заяасан хүн юм даа гэж бид бодов Далай ээж таньд маш их танд баярлаж байгаа Ж.Сайнбаяртаа ГАВЪЯАТ ГЭДЭГ ЦОЛЫГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ тэтгэврийн бид бодоцгоож таны ажилд амжилт хүсэж эрүүл энх, аз жаргалтай, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархаж байна.
Сайхан мэдээ бна монгол ийм хүмүүс маш ховор байдаг төрдөг
Мундаг хүн. Ийм хүмүүс улам олон болж Монгол орон минь мандан бадрах болтугай хэмээн ерөөе!!!!!!! Амжилт Амжилт Амжилт!!!!!!!
Сайхан мэдээ байна. Байгаль орчноо хайрлан хамгаалсан олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж төр минь твээгтүн.
Нэвтрүүлэг үзсэн. Та их ааштай хүн харагдсаан. Гэхдээ хийж яваа үйлдсэд чинь амжилт хүсье. Хүн ер нь ямар хүнтэй аль болох эвтэйхэн харьцах нь гоё шдээ. Таньд амжилт хүсье.