УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарыг байнгын хорооны гишүүнээр сэлгэж, бүртгэв

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2023.04.28/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Улмаар
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр
- УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр бүртгэв.
- УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр бүртгэсэн тогтоолыг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулав.
Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.