Нийгэм мэдээ

Нээлттэй Дорноговь: Барилга, орон сууцны үзэсгэлэн нээгдлээ

“Нээлттэй Дорноговь” чуулган Сайншанд хотод өнөөдөр /2023.04.28/ эхэллээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээ нь аймгийн газар зохион байгуулалт, хот байгуулалт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, барилгын болон сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бус байгууллагуудтай аймаг орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдгээрийн гишүүнчлэлтэй компаниудыг аймгийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах зорилготой юм.

Мөн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын салбарын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник технологи болон орон нутагт хэрэгжиж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан сурталчлах, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нээх, ногоон орон сууц, ногоон зээлийн санхүүжилтийг танилцуулах, газрын харилцааны чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлж байгаагаараа онцлог юм.

Энэхүү арга хэмжээнд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, зураг төсөл зохиогч, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button