УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ҮХНӨ-ийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн тул өнөөдөр УИХ-д өргөн барина

ҮХНӨ энэ долоо хоногт шуудрах замдаа орно. Тодруулбал, өчигдөр /2023.05.02/ ҮАБЗ шуурхай хуралдаан зарлаж, журмынхаа дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж дэмжсэн байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төслийг танилцуулж мөн дэмжжээ. Иймд ҮХНӨ-ийг өнөөдөр УИХ-д өргөн барих юм.
Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны намар УИХ-ын ээлжит сонгууль болно" гэсэн яриаг эрс үгүйсгэж, "сонгууль хугацаандаа болно" гэж онцолсон аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Качкар сонгууль хийгээд зайлаасай
МАН арил
Ү хуульд ямар ч хрэгцээгүй механик үйлдлийн өөрчлөлт нэртэй заваан юм оруулах нь хэнд хэрэгтэй вэ, хэний эрх ашиг вэ, яг ард олны хүссэн хүлээсэн зүйл биш шүү 152 гэх хулгайч нарын цуглуулга бол
Үэдсэн хуульд ийм маягаар өөрчлөлт оруулаад байвал энэ бол үндсэн хууль биш болноо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дарга даамлуудын захиалгаар бус харин нийт иргэдийн захиалгаар хийдэг юм. Одоогийн энэ яриад байгаа өөрчлөлт бол зөвхөн зөөлөн суудалд санаархсан хэсэг бүлэг олигархуудын л эрх ашгийн төлөө хийгдэх гэж байгаа өөрчлөлт юм.
Үндсэн хуулийн одоогийн энэ өөрчлөлтийг иргэд бүгдээрээ эсэргүүцэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөлт яаж хийгдэх вэ. Ийм хүчирхийллийн аргаар үндсэн хуульд өөрчлөдт хийх нь буруу.