УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Очирхүү: Хууль зүйн үндэсний хүрээлэн УИХ-ын дэргэд ирснээр парламентын засаглал сайжирна

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асан Т.Очирхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентаар батлагдах хууль, шийдвэр, тогтоолуудын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байгаа юм.  30 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм, ард иргэд их шинжлэх ухаанч болсон байна. Цаашдаа парламент, хуулийн салбарын ажил бүхэлдээ өргөн хүрээнд шинжлэх ухаанч болох нь. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын  хүрээлэнтэй нэгтгэх нь зөв.  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нэг чухал ажил хийж байгаа нь хуулийн төсөлд үнэлгээ өгч буй явдал. Батлагдсан хуульд ч үнэлгээ өгөх ёстой. Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн хууль уншаад үнэлгээ өгдөг асуудал биш. Энэ нь шинжлэх ухаанчаар ханддаг ажил байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг гол ажлын нэг учраас ажил төрлийн хувьд уялдаатай болно.

Мөн  Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Засгийн газрын дэргэдэх байгууллагаас статус өндөр. Хүрээлэнгүүдийг нэгтгэснээр  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статус ч дээшилнэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, туршлага нь  парламентад хэрэгтэй. Бид хуулийн дор амьдарна. Улсын Их Хурал хууль баталдаг тул парламентын засаглалыг сайжруулах Улсын Их Хурлын ажлыг илүү чанартай болгоход онц чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өнөрбаяр
Өнөрбаяр

ЭЭ чи минь үхээгүй байсан юмуу Юу мэдэж элдвийг ч�##�чих вэ одоо болиоч мулгуу мудак ард иргэдийг ядууруулахад онцгой хувь нэмэр оруулсан хулгайч ӨАБНУ-ын стандарт банкнаас зээл аваад төлөөгүй улсаар төлүүлж баяжсан Очирхүү УТК байхдаа юуч мэдэхгүй зах зээл гээчийг, олон намын тогтолцоог үгүйсгэж их тэнэгтэж байсан дурак гэнэт хаанаас гараад ирэв Чи одоо 80 насруу очиж яваа чимээгүй д�##�д ор өмхий новш

Холбоотой мэдээ

Back to top button