Ч.Номин: Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж, ямар ч барилга барихгүй

Чойжин ламын сүм музей үзэсгэлэнгийн шинэ барилгатай болох гэж буй талаарх мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татав. Иргэд тухайн асуудалд музейн хуучин барилгыг нурааж, урс хэсгийнх нь зүлгийг үгүй хийх гэж байна гэх хандлагаар асуудалд шүүмжлэлтэй хандаад буй юм.
Тэгвэл энэ талаар Соёлын сайд Ч.Номин: "Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг.
Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" гэдэг байр суурийг илэрхийллээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөртөө үгүй ч яваандаа чаах л юм бна л доо !
За битгий солиороод байгаарай,үхсэнии чинь сүм музей,Парисын дарьэхиин сүмиин хажууд францууд байшин барицан бна уу,яасан өлөв долов хиисэн өлөн псда вэ
bolomj ch bhgui shuu, iim bodol tolgoid chini orj bval erthen soyoliin yamnaas zailsan ni deer
Ногоон бгууламж ховордоод бхад..
Zavaan zogsooliin hashaag avaach hotiin tov shuudee
Нураагаад олон давхар орон сууц бариад зарвал ч цөм хийнэ дээ
Baishin sab gsn ug tsuhuigaad l bn daa
Зураг төсөл нь аль эрт бэлэн болсныг сайтууд мэдээлжээ..Сайдтан худал мэдээлэл түгээхээ больж хуучны өв санг хадгалах хамгаалах эрх үүргээ биелүүлэхийг иргэд шаардаж бна
Зүгээр дуугүй цаг нөхцөө өмнөөс чинь ичээд байна
Балай тэнэг хүүхэн