Нийгэм мэдээ

23-р сургуулийн зүүн явган хүний замыг өргөтгөнө

Энэ жил сургууль орчмын, хотхонуудын 12 байршилд 14,000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилт хийхээр болсон. Энэ хүрээнд 23-р сургуулийн зүүн гар талын нэг чигийн хөдөлгөөнтэй туслах замын дэргэдэх явган хүний замыг өргөтгөхөөр болсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа энэ талаар "Тус замын ихэнх хэсгийг зогсоолын байдлаар ашигладаг. Улмаар явган хүний зорчих хэсэг хангалтгүйгээс болж иргэд автомашины замаар явдаг байна. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй тухайн туслах замын зүүн талд явган хүний зам гаргах, зарим хэсэгт өргөтгөх ажлыг хийнэ.

Энэхүү замын баруун тал буюу сургууль талын зам дээрх гэрэлтүүлгийн дөрвөн шонг шилжүүлж, явган замыг гүйцээж хүүхэд зорчиход аюулгүй болгоно. Уг ажлыг энэ долоо хоногийн сүүлчээр эхлүүлнэ" гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-05-10 14:32

Чойжин ламын сүм музейн эргэн тойрныг хурдан тохижуулаасай.

Зочин
Зочин
2023-05-11 10:03

ёстой зөв. ганц хүн багтахгүй зам шүү

Холбоотой мэдээ

Back to top button